“Оюу толгой” компани болон Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан Ханбогд сумын “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарлаа.

“Оюу толгой” компани болон Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан / Gobi Oyu Development Support Fund Ханбогд сумын “Шилдэг хөрөнгө оруулагч” байгууллагаар шалгарлаа. Бид 2015 оноос хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 46.1 тэрбум төгрөгөөр 184 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шимийг 390 мянга гаруй иргэн хүртэж, 391 ажлын байр бий болгосон байна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.