​“Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарлаа

Биднийг мөрөөдөж, сурч, өсөж хөгжихөд тусалдаг гайхалтай багш, сурган хүмүүжүүлэгч нартаа Дэлхийн багш нарын өдрийн баярын мэнд хүргэе!
“Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарсныг дуулгахад туйлын таатай байна!
“Оюу толгой” компанийн хувьд, бид хойч үеийн суралцагчдыг чадавхжуулах зорилготой бөгөөд хэтийн зорилгоо Дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түнш байх явдал гэж тодорхойлсон билээ.
Энэхүү шагнал нь боловсрол бол илүү гэрэлт ирээдүйг бүтээх хүч гэдэгт итгэх бидний итгэлийг дахин нотолж байна.
Бид үндэсний болон орон нутгийн боловсрол, сургалтын чиглэлээрх хамтын ажиллагаагаа компанийнхаа урт хугацааны, шинэчилсэн стратегийн хүрээнд улам бэхжүүлж , хүчин чармайлтаа нэмэгдүүлэх болно.
Сүүлийн 13 жилийн хугацаанд бид Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, мөн Олон улсын тэтгэлэгт, Залуучуудын хөгжлийг дэмжих, Дадлагажигч оюутны зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. , Энэ хүрээнд 44 оюутан Оюу толгойн олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Австрали, Канад, АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад уул уурхай, инженерчлэл, мэдээллийн технологи, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалсан.
Мөн “Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж, Монголын шилдэг их, дээд сургуулиудад уул уурхай, инженер болон бусад мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан 376 оюутнаараа бид бахархаж байна!
Бидний онцлох төслүүдийн нэг бол манай “Гэрэлт төсөл” юм. Өдгөө дөрөв дэх жилдээ гэр хорооллын 33 мянган өсвөр үеийн сурагчид, эцэг эх, багш нарын сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихэд, чиглэн хэрэгжүүлж байна.
Бидэнд итгэж, хамтын хүчин чармайлт, оруулсан хувь нэмрийг маань өндрөөр үнэлж, энэхүү өргөмжлөлд шалгаруулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Боловсролын газрын хамт олонд гүнээ талархаж байна.
Хөгжил дэвшлийг хамтаа бүтээе!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.