Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчдийн мэдээллийн уулзалт - II улирал

“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалтын газраас Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Даланзадгад болон Ханбогд сумдад улирал тутмын нээлттэй мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтаар дараах мэдээллийг өгнө. Үүнд:

  • Худалдан авах ажиллагааны бодлого
  • “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болоход анхаарах зүйлс, тавигдах шаардлагууд
  • Тендерийн үйл явц, баримт бичгийн шаардлага
  • Ханган нийлүүлэгчээр бүртгүүлэх заавар
  • Ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт.

Та бүхэн энэхүү уулзалтад оролцохыг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

Улаанбаатар хот

Даланзадгад хот

Ханбогд сум

  • Хэзээ: /хугацаа хойшлогдов/
  • Хаана: Иргэдийн хөгжлийн төвд
  • Бүртгүүлэх линк: Ханбогд бүртгэл

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.