Худалдан авалт

Оюу Толгойн Ил уурхай ба Рио Тинтогийн Төмрийн хүдрийн уурхайн цогцолборт тээврийн хэрэгслүүдийг мөргөлдөхөөс сэргийлэх систем нийлүүлэх

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлагатай компаниудыг “Уурхайн цогцолборт тээврийн хэрэгслүүдийг мөргөлдөхөөс сэргийлэх систем ханган нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай

Хөдлөх машин механизм, тээврийн хэрэгслүүдийг мөргөлдөхөөс сэргийлэх системийн зорилго нь одоо ашиглаж буй олон төрлийн хяналтын арга хэрэгслүүд дээр нэмэлт хяналтын систем байдлаар ажиллаж уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй нийт 150 гаруй тооны хүнд, хөнгөн хөдлөх машин механизм, тээврийн хэрэгслийн өөр хоорондоо мөргөлдөх, хүн болон орчин тойрны зүйлс мөргөх эрсдлийг бууруулах, цаашилбал бүрэн арилгах зорилготой. 

Тэндэрт амжилттай оролцож сонгогдсон Ханган нийлүүлэгч нь системийн тоног төхөөрөмж, программ хангамжийн нийлүүлэлт болон холбогдох мэргэжлийн үйлчилгээг цогц шийдэл байдлаар нийлүүлэх шаардлагатай. Мэргэжлийн үйлчилгээ гэдэгт уурхай дээрх үнэлгээ, системийн шаардлагыг тодорхойлох, системийн загварчлал, суурилуулалт, ажиллагаанд оруулах, тохиргоо, гүйцэтгэлийг баталгаажуулах, сургалт, системийн цаашдын хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай үзлэг шалгалт, техникийн тусламж үйлчилгээ, чухал сэлбэгийн тогтвортой нийлүүлэлт зэргийг ойлгоно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгч нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг  бүрдүүлэн Оюу системээр ирүүлнэ үү. Үүнд:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 1-р сарын 15-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР