Оюу толгойн гүний уурхайн олборлолт ​эхлэлээ

Оюу толгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх нь газрын гүнд оршдог тул гадаргаас 1,300 м-ийн гүнд 200 км үргэлжлэх таван метрийн диаметр бүхий шилдэг технологийг шингээсэн уурхайг бүтээн байгуулж байгаа билээ.

Бид 150 жилийн түүхт Рио Тинто группийн хөгжүүлсэн блокчлон олборлох технологийг ашиглан 21 дэх хүдэр буулгуурын тэсэлгээг хийснээр, та бид гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх агуу үйлсийн гэрч болж байна. Цаашид 2028-2036 он гэхэд хэдэн зуун хүдэр буулгууртай болж, жилд 500,000 тн зэс үйлдвэрлэх буюу хүчин чадлын хувьд гүний уурхайн үйлдвэрлэлийг оргил үед нь хүргэхээр зогсолтгүй хөдөлмөрлөсөөр байна.Оюу толгой уурхай нь Монгол Улсын Засгийн газар, Рио Тинтогийн хамтын түншлэл, хичээл зүтгэлийн үр дүнд урагшлан хөгжиж, зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэс баялгийн салбарт томоохон байр суурийг эзлэх зэсийн уурхай болох юм. Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд болон бусад хүндэт зочид, мөн түүнчлэн олон улс, дотоодын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлж байна.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.