Оюу толгойн анхны эмэгтэй тэсэлгээчин болохыг зорьж буй уурхайчин бүсгүй
Оюу толгойн анхны эмэгтэй тэсэлгээчин болохыг зорьж буй уурхайчин бүсгүй Ш.Даваасүрэн цахилгааны инженер мэргэжилтэй, Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа 2,500 гаруй эмэгтэйчүүдийн нэг юм. Ажлынхаа гарааг 2011 онд манай гэрээт компани болох “Рэдпат”-аас эхлүүлж байсан тэрээр 2017 оноос Оюу толгойн уурхайд малталтын уулын инженерээр ажиллаж эхэлжээ. Оюу толгойн ажилтан болсныхоо дараа ахлах ажилтныхаа санал болгосноор сургалтад хамрагдаж амжилттай төгссөнөөр тэсрэх бодистой харилцах эрхийн үнэмлэх гардсан Оюу толгойн анхны эмэгтэй уурхайчин болжээ.
Оюу толгойд ажилд орсноор аюулгүй ажиллагааг зөвхөн ажлын талбарт төдийгүй гэр орон, өөрийн байгаа газар бүртээ байнга хэрэгжүүлэх дадалтай болж, түүнийгээ ягштал мөрддөг болсон байна. Тэрээр өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж яваагаа ахлах ажилтан болон хамт олонтойгоо холбон тайлбарлаж, гадаад мэргэжилтний мэдлэг, туршлагаас тасралтгүй суралцахын зэрэгцээ ажилтан бүрийнхээ өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нь дэмжин, дээшилж дэвжих боломжоор хангаж, өөрийгөө шинэ зүйлд сорихыг зөвлөдөг юм. Уулын инженерийн ажилд үндэслэн уурхайн гүн дэх бүх ажил явагддаг учир төлөвлөлтийн жижиг алдаанаас болж буруу малталт хийх эрсдэлтэй болохоор хариуцлагатай ажиллахыг шаарддаг аж. Ш.Даваасүрэн маань тэсрэх бодистой харьцах эрхтэй ч тэсрэх бодист гал өгөх эрх авах зорилготой байгаа бөгөөд 2019 он гэхэд ийм эрх авсан анхны эмэгтэй болох зорилготой ажиллаж байна.