Оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүд

“Оюу толгой” компани Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2010 оноос эхлэн 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын тэтгэлэг олгож, үндэсний чадварлаг залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулахаар тохирсон бөгөөд бид энэ амлалтаа амжилттай биелүүлсэн юм.

2016 оноос эхлэн “Оюу толгой” компани компани Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөө өөрийн санаачилгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2010 оноос хойш нийт 315 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна.

Говийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор Өмнөговь аймгийн 15 сумын харьяат 379 оюутан уг тэтгэлэгт хамрагдсан байна. 2016 оноос эхлэн “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” уг хөтөлбөрийг удирдан явуулж байна.

Дотоодын тэтгэлэг

Говийн тэтгэлэг

Хэзээ зарлагддаг: жил бүрийн 9 сар

www.ot.mn

Хэзээ зарлагддаг: жил бүрийн 8-9 сар

www.goviinoyu.mn

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4-р дамжаа, өдрийн анги
  • Голч 3.2, түүнээс дээш (4 онооны шатлалаар)
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тавигдах шаардлага:

  • Өмнөговь аймгийн иргэн
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 2, 3, 4-р дамжаа, өдрийн анги
  • Голч 3.0, түүнээс дээш (4 онооны шатлалаар)
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт:

  • Сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр
  • “Оюу толгой” ХХК-ийн Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж
  • Тус компанид дадлага хийх боломж


Тэтгэлэгт:

  • Сургалтын төлбөр
  • Тус компанид дадлага хийх боломж
  • Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж

Мэргэжил:

  • Геологи
  • Геотехникийн инженер
  • Маркшейдер/Геофизикийн инженер
  • Уул уурхайн инженер
  • Боловсруулалтын инженер (хими, металлурги)
  • Цахилгааны инженер
  • Механикийн инженер




*Мэргэжлийн чиглэлийг жил бүр хянана

Мэргэжил:

  • Мал аж ахуйн мэргэжилтэн, малын эмч
  • Багш
  • Соёл урлагийн менежер, мэргэжилтэн
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн
  • Байгаль орчин, газар тариалангийн мэргэжилтэн, ой судлаач
  • Барилгын инженер
  • Уул уурхайн инженер
  • Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон дулааны инженер
  • Археологич, палентологич

*Мэргэжлийн чиглэлийг жил бүр хянана