Оюутны дадлагын хөтөлбөр (4)

Нээлтийн огноо: 2021-09-15
Хаалтын огноо: 2021-09-27 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс Дадлагажигч оюутан

“Оюу толгой” компанийн нийт ажиллах хүчний 94 хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

“Оюу толгой” ХХК-ийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх багц хөтөлбөрийн нэг болох Оюутны дадлагын хөтөлбөр нь нэг талаас оюутанд өөрийн суралцаж буй мэргэжлийн чиглэлээрээ бодит туршлага хуримтлуулах боломж олгох нөгөө талаас компанид авьяас, ур чадвар бүхий оюутнуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

“Ковид-19” цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оффисоос дадлага боломжтой оюутан залуусыг 2021 оны намрын дадлагын хөтөлбөрт урьж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт дадлагажигч оюутан (4) авна.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн
  • Дараах чиглэлээр гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа 2-4 дамжааны оюутан эсвэл 2021 онд төгссөн байж болно.
  • Дараах мэргэжлээр сурдаг байх. Үүнд:
    • Олон улсын харилцаа ЭНД
    • Бизнес удирдлага ЭНД
    • Сэтгүүл зүй ЭНД
    • Маркетинг ЭНД
  • Оффист дадлага хийх боломжтой
  • Сурлагын голч үнэлгээ 3 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.