Орчуулагч

Нээлтийн огноо: 2022-05-20
Хаалтын огноо: 2022-06-10 17:30
Хэлтэс: Компанийн хэрэг эрхлэх газар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Компанийн хэрэг эрхлэх газарт УБ хотод ажиллах нэг (1) Орчуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаал нь компанийн бодлого, журмын дагуу, компанийн үйл ажиллагааны нэгж, хэсгүүдэд тогтмол, үр ашигтай орчуулгын үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зорилготой.

Орчуулагч нь үгийн утга, өгүүлбэрийн бүтэц, хэл зүй, цэг таслал, тогтолцооны хүчин зүйлсийн хувьд тогтсон дүрэм, журмын дагуу орчуулгыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй. Ингэхдээ:

  • Эх бичвэр эсвэл аман ярианы тэмдэглэлийг судалж, агуулгыг нь ухаж ойлгох, орчуулгын хэл рүү хөрвүүлэхдээ эх бичвэрийн үндсэн утгыг хадгалах;
  • Нэр томьёог үнэн зөв илэрхийлэхийн тулд толь бичиг болон бусад эх үүсвэрүүдийг ашиглах;
  • Хуулийн, техникийн, шинжлэх ухааны үг хэллэг, нэр томьёог үнэн зөв илэрхийлэх;
  • Тухайн материалыг орчуулгын хэл рүү хөрвүүлэхдээ орчуулга гэхээсээ илүүтэйгээр эх бичвэр мэтээр уншигдахуйц хэл найруулгатай болгосон эсэхийг баталгаажуулах;
  • Орчуулгаа шалгаж, засварлан, улам сайжруулах.

Үүрэг даалгавар

Англи-Монгол, Монгол-Англи бичгийн орчуулгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх (70%). Ингэхдээ орчуулагч нь:

  • Тухайн салбарын хэвшмэл болон эцсийн хэрэглэгчийн санал болгосон нэр томьёо, лавлагаа материалыг ашиглаж, нэгэн жигд үг хэллэгтэй орчуулга хийх;
  • Орчуулгын хэлнээ утгыг үнэн зөв гаргах;
  • Орчуулгын хэлний өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм, цэг таслал, ялгах тэмдэг болон бусад зөв бичих дүрмийнтогтсон журмыг баримтлах;
  • Үгсийн сангийн уялдааг хангах, хэвшмэл үг хэллэг ашиглах;
  • Хэрэглэгчийн эсвэл байгууллагын бичлэгийн хэв маягт (тухайн сэдвийн болон тухайн хэлний өнгө аяс, илэрхийлэл) нийцүүлэх;
  • Хэлний өвөрмөц хэллэг болон холбогдох стандартад нийцүүлэх;
  • Зохих форматад оруулах;
  • Зорилтот уншигчид болон орчуулгын зорилгод нийцүүлэх шаардлагатай.

Эх хэл дээрх бичвэрийн утгыг ойлгож, орчуулгын хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай хэл шинжлэлийн болон тухайн сэдвийн хүрээний нарийн мэдлэг олж авахын тулд интернэт болон бусад эх үүсвэрийг ашиглах, эсвэл тухайн сэдвээр мэргэшсэн хүнээс асууж лавлах замаар судалгаа хийх (10%);

Үүрэг болгосон тохиолдолд Англи, Монгол хэл дээрх төрөл бүрийн орчуулгыг шалгах, хянах, засах (15%);

Шаардлагатай үед Англи, Монгол хэлээр аман орчуулга хийх (5%).

Орчуулагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа эргэлзээтэй асуудлаар Орчуулгын ахлах ажилтан болон Ахлах орчуулагч/Хянан тохиолдуулагчтай зөвлөлдөж, орчуулгыг цаг хугацаанд нь бэлэн болгож, бизнесийн ёс зүйн дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт, хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх бөгөөд мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хэл шинжлэл, Орчуулга эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Агуулгыг орчуулах, тэр дундаа эх хэл дээрх агуулгыг ухаж ойлгох, орчуулгын хэл дээрх агуулгыг бэлтгэхэд тулгарах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай, орчуулгын хэл дээрх агуулгыг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах чадвартай;
  • Эх хэлийг ойлгодог, орчуулгын хэлийг бүрэн эзэмшсэн, бичлэгийн хэв маяг болон найруулга зүйн талаар ерөнхий болон мэргэжлийн түвшний мэдлэгтэй, орчуулга хийх буюу буюу орчуулгын хэл дээрх агуулгыг боловсруулахдаа тус мэдлэгээ ашиглах чадвартай;
  • Эх хэл дээрх бичвэрийн утгыг ойлгож, орчуулгын хэл дээр агуулгыг боловсруулахад шаардлагатай хэл шинжлэлийн болон нарийн мэргэжлийн мэдлэгийг олж авахад судалгааны арга хэрэгслийг бүтээлчээр ашиглах, бэлэн байгаа мэдээллийн эх сурвалжийг ашиглах тохиромжтой арга барилыг боловсруулах чадвартай;
  • Эх хэл болон орчуулгын хэлний соёлыг тодорхойлж буй зан төлөвийн стандарт, шинэ нэр томьёо, үнэт зүйлсийн систем, өвөрмөц хэллэгийн талаарх мэдээллийг ашиглах чадвартай байх;
  • Орчуулгын ажилд ашигладаг тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн систем зэрэг техник хэрэгслийг ашиглан орчуулгын техник ажиллагааг гүйцэтгэхмэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн;
  • Эх хэл дээр боловсруулсан агуулгыг ойлгож, орчуулгын хэл рүү буулгахдаа бичлэгийн хэв маяг, мэргэжлийн үг хэллэгийг алдагдуулалгүй хөрвүүлэх чадвартай;

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.