Орон нутгийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2022-11-07
Хаалтын огноо: 2022-11-28 17:30
Хэлтэс: Орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Орон нутаг – Орон нутгийн эрх зүйн нийцлийн багт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Орон нутгийн харилцааны ажилтан ажлын байранд (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах 1 жилийн хугацаатай) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь орон нутгийн талууд болон бусад оролцогч талуудтай урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд манлайлан оролцох, компани болон Оюу Толгой төслийн нийгмийн лицензээ олж авч хадгалахад оролцогч бусад талуудын хооронд гүүр болон ажиллах, хамтрагч сумдад орон нутгийн хөгжлийн чиглэлээр хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Орон нутгийн талуудтай идэвхтэй харилцаа холбоо, хамтын ажиллагаанд суурилсан хөгжүүлж эерэг харилцааг үүсгэн бэхжүүлэх
  • Харилцан үр өгөөжтэй орон нутгийн хөгжлийн төсөл, хөтөлбөр, санаачлагууд болон орон нутгийн талуудын чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх, багийн ажилд дэмжлэг үзүүлэх
  • Орон нутагт зохион байгуулагдах уулзалт, зөвөлгөөнд байгууллагаа төлөөлөн оролцох
  • Орон нутгийн талуудад мэдээ, мэдээлэл хүргэх, орон нутгийн оролцогч талуудаас ирэх саналыг цуглуулах, дамжуулах
  • Орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтуудыг (Хөрөнгө оруулалтын эрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон холбогдох Үйл ажиллагааны удирдлагын төлөвлөгөөнүүд зэрэг) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зорилтуудын хэрэгжилт, биелэлтийг тайлагнах
  • Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
  • Орон нутгийн харилцаа болон нийгмийн гүйцэтгэлийн чиглэлийн хуулийн болон бусад үүргүүд компанийн бодлогын хэрэгжилтийг хангах
  • Орон нутгийн оролцогч талуудаас гаргах орон нутгийн асуудлуудыг тогтоох, хариу өгөх
  • Орон нутгийн харилцаа нийгмийн гүйцэтгэлийн нийцэлтэй холбоотойажлуудын , баримт бичиг, албан захидал харилцаа, гадаад болон дотоод тайлангууд, үүрэг амлалтуудын бүртгэл зэрэг бичиг баримтуудыг хөтөлж хадгалах.
  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Нийгмийн шинжлэх ухаан, Социологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг Англи хэлээр бичдэг байх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Нийгмийн шинжлэх ухаан, Социологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Word, Excel and PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • Англи хэл дээрх үг хэллэгийг ашиглан харилцан ойлголцож чаддаг байх
  • Өөрийн ажил үүрэг, туршлагатай холбоотой сэдвийн хүрээнд богино хэмжээний текстийг Англи хэлээр бичдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.