Оосорлогч дохиочин, шат угсрагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ –Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Оосорлогч дохиочин, шат угсрагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Краны оосорлогч нь хүнд өргөлт ба оосорлогооны ажлыг Монгол улсын кран, өргөлт ба барилгын шатны ажлын стандартын шаардлагын дагуу нарийн чанд, аюулгүй гүйцэтгэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Өргөлтийн ажлын бүх зүйлийг ахлах ажилтан болон краны багтай хамтран төлөвлөж, зохицуулах, өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочин дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарах
  • Барилгын шат угсрах болон буулгах
  • Хураах төлөвлөгөөтэй танилцах, ажил эхлэхийн өмнөх ажлын төлөвлөгөөний хуралд оролцох
  • Оосорлох төхөөрөмжийн үзлэг хийх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах бусад хэсгүүдийн талбайд анхаарах зүйл байгаа эсэх, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхцөлтэй холбоотой, болзошгүй эрсдэл зэргийг таниж мэдэх.
  • Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулах
  • Хэлтсийн хэмжээнд аюулгүй ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэх, зохицуулахад туслах
  • Шаардлагатай бусад өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Барилгын шат,Оосорлогчийн үнэмлэхтэй байх
  • Сагстай өргөгч тоног төхөөрөмж ажлуулах эрх бүхий үнэмлэхтэй байх
  • Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн ур чадвартай байх
  • Үйл ажиллагаа явуулах талбайнхаа аюулгүй ажиллагааг хангах чадвартай байх
  • Монгол улсын кран, өргөлтийн ажлын стандартын талаар мэдлэгтэй байх
  • Оосорлох төхөөрөмжийн үзлэг хийх чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.