Оосорлогч дохиочин, барилгын шат угсрагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Үйл ажиллагаа-Хөрөнгө материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Оосорлогч дохиочин, барилгын шат угсрагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Краны оосорлогч нь хүнд өргөлт ба оосорлогооны ажлыг Монгол улсын кран, өргөлт ба барилгын шатны ажлын стандартын шаардлагын дагуу нарийн чанд, аюулгүй гүйцэтгэх үүрэгтэй.
Үүрэг даалгавар
- Өргөлтийн ажлын бүх зүйлийг Ахлах ажилтан болон краны багтай хамтран төлөвлөж, зохицуулах, өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочин дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарна.
- Барилгын шат угсрах болон буулгах
- Хураах төлөвлөгөөтэй танилцах, ажил эхлэхийн өмнөх ажлын төлөвлөгөөний хурал болон аюулгүй ажиллагааны хуралд оролцох
- Оосорлох төхөөрөмжийн үзлэг байнга хийх
- Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах бусад хэсгүүдийн талбайд анхаарах зүйл байгаа эсэх, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхцөлтэй холбоотой, болзошгүй эрсдэл зэргийг таниж мэдэх.
- Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулах
- Хэлтсийн хэмжээнд аюулгүй ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэх, зохицуулахад туслах
- Шаардлагатай бусад өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
Тавигдах шаардлага
- Монгол улсынБарилгын шат, Оосорлогч, Дохиочны үнэмлэх
- Монгол улсынБарилгын шат,Оосорлогчийн үнэмлэх
- Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулж байсан туршлага давуу тал болно.
- Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны Долоодугаар сар 18 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.