Онцгой байдлын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-06-19
Хаалтын огноо: 2024-07-03 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу Толгой” ХХК-ийн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК-ийн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Аюулгүй байдлын хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Онцгой байдлын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу Толгой уурхайн талбарт тохиолдож болзошгүй гал түймэр болон гамшиг ослын үед хариу үзүүлэх онцгой байдлын багийн бэлтгэл бэлэн байдлыг хангаж, хүний амь нас эд хөрөнгийг аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой уурхайн гадаргын онцгой байдлын баг, Гүний уурхайн аврах баг болон Ханбумбат нисэх буудлын онцгой байдлын багуудыг мэргэжлийн удирдлагаар хангах
  • Гадаргын онцгой байдлын баг, Гүний уурхайн аврах баг болон Ханбумбат нисэх буудлын онцгой байдлын багуудын ажлын байр, гал унтраах, аврах тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон хөдөлгөөнт техникүүдийн төлөвлөлт, зохион байгуулалт, худалдан авалт болон үйл ажиллагааг хариуцах
  • Бизнесийн тогтвортой байдал болон нөхөн сэргээх хөтөлбөр, Гүний уурхайн онцгой байдлын стандартыг хэрэгжүүлэхэд удирдлагад дэмжлэг үзүүлэх
  • Уурхайн онцгой байдлын удирдлагын төлөвлөгөө, онцгой байдлын хариу арга хэмжээний журам, болон бусад холбогдох бичиг баримтуудыг боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Оюу Толгойн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтийг хангах
  • Рио Тинто болон Засгийн газрын аудитын шаардлага, стандартуудын хэрэгжилтийг хангах
  • Онцгой байдлын багуудын дотоод сургалт болон байгууллагын дадлага сургуулилтуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, нийт багийн гишүүдийн ур чадварыг мэргэжлийн түвшинд хадгалах, гүйцэтгэлийг хянах
  • Холбогдох төрийн байгууллагуудтай тогтвортой харилцаа тогтоож хамтран ажиллах
  • Компаний бусад нэгж хэлтсүүдтэй уялдаа холбоог сайжруулж үр дүнтэй хамтран ажиллах
  • Рио Тинто группын нэгж хэсгүүд болон бусад төслүүдийн онцгой байдлын багуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Онцгой байдлын байгууллага болон уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааны чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх.
  • Эрсдлийн удирдлага, онцгой байдлын удирдлага, гамшгийн удирдлага, бизнесийн тогтвортой байдал болон нөхөн сэргээх хөтөлбөрийн талаар мэдлэгтэй.
  • Гамшгаас хамгаалах бодлого, журам, төлөвлөгөө болон протоколууд боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай.
  • Удирдлагын түвшинд харилцаа холбоо тогтоох, нөлөө үзүүлж байсан туршалагатай
  • Онцгой байдалтай холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар мэдлэгтэй.
  • Баг удирдан зохион байгуулах чадвартай, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвар өндөр түвшинд байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.