Олон нийтийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2024-05-29
Хаалтын огноо: 2024-06-12 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

"Оюу толгой" ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Олон нийтийн харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно

Тус албан тушаалын зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн дагуукомпанийн ажилтнуудын оролцоог хангах, нэр хүндийн эрсдлийг бууруулах зорилгоор "Оюу толгой" компанийн ажилтнуудын оролцоог хангах страгтеги, төлөвлөгөөний хүрээнд ажилтны оролцоог хангах дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг боловсруулах, батлуулах, түгээх үйл явцын хэрэгжилтийг идэвхи санаачлагатайгаар хангаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Компанийн стратеги, алсын хараа, зорилго, зорилтын дагуу Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана;
  • Байгууллагын олон нийттэй харилцах ажил, идэвхжүүлэлт, кампанит ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана;
  • Оюу толгойн Явуулын мэдээллийн төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлнэ;
  • Явуулын мэдээллиийн төвийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад шаардалагатай ажлуудын хүрээнд байгууллагын цахим хэвлэл мэдээллийн сувгаар гарах контент бэлтгэх ажлыг хариуцна.
  • Хэвлэл мэдээлэл, Бренд багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Олон нийтийн харилцаа, Маркетинг, Сэтгүүл зүй, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чигэлэлээр 2-аас доошгүй жил ажилласан байх;
  • Англи, Монгол хэлний өндөр мэдлэг ур чадвартай байх;
  • Бичгийн, орчуулгын өндөр ур чадвартай, найруулан бичих, албан бичиг боловсруулах, редакторлох ур чадвартай;
  • Аливааг хурдан сурах, эерэг хандлагатай байх;
  • Төвөгтэй эмзэг асуудал, гэнэтийн асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, дипломат ур чадвартай,болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга;
  • Харилцааны өндөр ур чадвартай, гадаад болон дотоод оролцогч талуудтай үр дүнтэй харилцааг бий болгох чадамжтай;
  • Аливаа ажлыг гүйцэтгэхдээ анхааралтай, хянуур, няхуур байж чанартай гүйцэтгэдэг;
  • Үндэстэн дамнасан компанид ажиллаж байсан туршлагатай байх (олон соёлын хүмүүстэй харилцаж байсан эсвэл олон нийттэй харилцах салбарт ажиллаж байсан бол тохиромжтой).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.