Олон нийтийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2023-01-24
Хаалтын огноо: 2023-02-06 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Гадаад харилцаа, олон нийттэй харилцах газарт Оюу толгойн уурхайн талбар Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Олон нийтийн харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн ажлын байр болно.

Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийг дэмжиж, ХАМХГ хэлтсийн болон байгууллагын зорилтуудыг хангах явдал юм.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын үйл ажиллагааг компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегитай уялдуулан дэмжих;
  • Олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Оюу толгой ТВ, Оюу толгой болон Рио Тинтогийн порталууд, Ажилчдын дуу хоолой, компанийн нийгмийн сүлжээ, дижитал сувгуудыг багтаасан дотоод болон гадаад харилцааны сувгуудыг ашиглан Оюу Толгой, Рио Тинто дахь бизнесийн үйл ажиллагааны талаар олон нийтэд зориулсан бүтээлч агуулгатай контент бэлтгэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Бизнесийн болон компаниас зохион байгуулж буй бусад арга хэмжээ, үйл явдлуудад оролцон баримтжуулж, агуулгаар нь контент бэлтгэн гаргах
  • Байгууллагын сурталчилгаа бүтээхэд дэмжлэг үзүүлэн ажиллах, бэлтгэх
  • Сайн чанартай гэрэл зураг, видео зураг авалт, видео монтажийг цаг хугацаанд нь хийх. /Зураг, видео сан үүсгэх, цэгцлэх, хөтөлбөр тайлан боловсруулах/
  • Бизнесийн чухал мэдээлэл болон няцаах агуулга бүхий бүтээлч контент бэлтгэх дэмжлэг үзүүлэх
  • Оюутолгойн уурхайн цогцолборт зочлох гадны зочдын айлчлалд дэмжлэг үзүүлэн ажиллах, зохион байгуулах, аяллын хөтөлбөр гаргах;
  • Бидний ажиллах арга барилын дагуу ажиллаж, компанийн бодлого, журмыг дагаж мөрдөх
  • Ажлын байран дахь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, аюулгүй байдлыг үлгэр жишээ үзүүлэн ажиллах;
  • Шаардлагатай бусад ажлыг тохиролцон гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • График дизайн, Зураглаач бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын дотоодын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай,
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай;
  • Төвөгтэй эмзэг асуудлыг шийдвэрлэх чадвартай, болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга;
  • Төслийн менежментийн өндөр чадвартай;
  • ОТ-н үйл ажиллагаа явуулдаг гадаад орчны талаар болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх, ялангуяа Монгол улсад тулгардаг асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Зөрчлийг зохицуулах, зөвшилцөлд хүрэх, асуудлыг хэлэлцэх өндөр түвшний дипломат харилцааны ур чадвартай байх.
  • Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх. Англи болон Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх
  • Харилцаа, олон нийттэй харилцах, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чигэлэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Үндэстэн дамнасан компанид ажиллаж байсан туршлагатай байх (олон соёлын хүмүүстэй харилцаж байсан эсвэл олон нийттэй харилцах салбарт ажиллаж байсан бол тохиромжтой)..

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.