Олборлолтын Өрмийн оператор

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКГүний уурхай – Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Олборлолтын Өрмийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах Өрөмдлөгийн ажлыг компанийн дүрэм, журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөгийн болон дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
  • Өрөмдлөгийн ажлын даалгаварт шаардагдах Инженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
  • Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үед хэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
  • Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
  • Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллах
  • ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох
  • Ажлын цагийн зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
  • Симба, Кабельтэк, Болтек зэрэг тоног төхөөрөмжүүдээс ажлуулах эрх бүхий үнэмлэхтэй
  • Өрөмдлөгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны талаар тууштай ажиллахаа илэрхийлж, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрддөг байх
  • Хөдөлмөрийн ёс зүй, хамгийн бага хяналт шалгалтаар ажлыг хамгийн дээд түвшинд гүйцэтгэх чадварыг харуулах
  • Өрөмдлөгийн төлөвлөгөөг унших, тайлбарлах чадвар сайтай байх
  • B ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • C ангиллын жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (монгол хэлээр)
  • Товч намтар (монгол хэлээр)
  • Та англи товч намтар, өргөдлийн маягт хавсаргах хэсэг дээр Монгол товч намтар, өргөдлөө хавсаргана уу.

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.