Олборлолтын хянан зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-08-17
Хаалтын огноо: 2022-08-31 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн - Тактикийн үйл ажиллагааний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Олборлолтын хянан зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Олборлолтын багийн ээлжийн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан гүйцэтгэн биелүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар олборлолтын багийн ээлжийн төлөвлөгөөнд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
  • Газрын гадаргад тээвэрлэн гаргах хүдэр, чулуулгийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд олборлолтын багийн нөөцөд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ
  • Ээлжийн турш олборлолтын багийн үйл ажиллагаатай хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна
  • Олборлолтын багийн үйл ажиллагааны нөөцийг цаг тухайд нь зохистой, оновчтой байхаар зохицуулан, удирдана
  • Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
  • Уурхайн үйл ажиллагааны дата, ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан болоод Тактикийн хянан зохицуулалтын багийн гаргасан шийдвэрийн бүртгэл хөтөлнө
  • Тухайн ээлжийн аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны төлөвийн мэдээллийг ээлж хүлээлцэхдээ бүрэн гүйцэт дамжуулна
  • Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүү ойлгомжтой тайлагнагдан, засаж залруулах арга хэмжээ авах боломжтой болгоход Тактикийн инженерчлэлийн багтай хамран ажиллана
  • Тактикийн хянан зохицуулалтын процессуудыг тасралтгүй сайжруулахын тулд Далд уурхайн удирдлагын тогтолцооны багтай хамтран ажиллана
  • Ээлжийн төлөвлөгөөний төсөлд санал зөвлөмж өгөх замаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана
  • Чухал мэдээллүүдийг далд уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана
  • Шаардлагатай үед бусад Тактикийн хянан зохицуулагчдыг орлоно

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Гүний уурхайд ажилласан туршлагатай байх
  • Хяналтын өрөөнд ажилласан туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх
  • MS Office Excel, Outlook дээр ажиллах чадвартай байх
  • Монгол, Англи хэлний чадвар өндөр байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.