Олборлолтын түвшний үйлдвэрлэлийн ахлах ажилтан /3/

Нээлтийн огноо: 2021-09-21
Хаалтын огноо: 2021-10-05 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн - Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав ( 3) Олборлолтын түвшний үйлдвэрлэлийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уурхайн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах олборлолтын түвшний ажлыг компаний дүрэм, журмын дагуу аюулгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрийн болон өөрт хамаарах баг хамт олныхоо ажлын цаг зохион байгуулалтыг хамгийн бүтээмж өндөр байхаар зохицуулалт хийнэ.
  • Ажилтнуудын ээлжийн хуваарийг хүн хүчний дутагдал үүсэхээргүй зохицуулалт хийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар ажиллуулана
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах ба ажилтнуудынхаа энэ талын боловсролд байнгын сайжруулалт хөгжүүлэлт хийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
  • Осол зөрчлийг тэглэж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах аюулгүй ажиллагааны бодлого журам болон бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэнэ.
  • Уурхайн багынханд ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох (ариг гамтай хэрэглэх) стандарт тогтооход үлгэр жишээ үзүүлэх.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй гүйцэтгэн үлгэрлэх мөн гүйцэтгэл хэрэгжилтэд байнгын хяналттай байна.
  • Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллаж ажилтнууддаа дадал болгоно.
  • Осол зөрчил, бэртэл гэмтлийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон хамаарах албанд журмын дагуу мэдээлэлж (ЭМААБО-ны хэлтсийн туслалцаатай) судалгаа шинжилгээний ажилд оролцоно.

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженерийн бакалаврын зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах мэргэшлийн чиглэлтэй байх
  • Гүний уурхайн нэвтрэлт, олборлолтын өргөн мэдлэгтэй байх ба уулын ажлын эргэлтийг хамгийн аюулгүйгээр үр ашигтайгаар зөв зохистой зохион байгуулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан тушлагатай байх
  • Монгол Улсын Тэсэлгээний чиглэлийн хууль, тогтоомж, дүрэм журмуудын өргөн хүрээний мэдлэгтэй байх
  • Холбогдох ажлын байранд 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Тэсэлгээ, цэнэглэгээний ажлын туршлагатай байхаас гадна өөрийн багт харьяалагдах Симба, Кабельтэк, Утгуурт Ачигч Болтек (гүний уурхайн) зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • В ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.