Нөөцийн тооцоолол болон загварчлалын мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-05-01
Хаалтын огноо: 2021-05-28 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техник нэгдсэн төлөвлөлт-Нөөц болон системийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Нөөцийн тооцоолол болон загварчлалын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайн талбарт байрлан ажиллах энэхүү албан тушаалын зорилго нь орд дах ашигт малтмалыг дэлхийн хэмжээний нөөцийн стратегийн хүрээнд үр дүнтэйгээр боловсруулж, ойлголтыг өгөх ба хүдрийн биетийн талаарх мэдлэг, геофизикийн судалгааг үр дүнтэйгээр гүйцэтгэн ашиглаж, геологийн төслийн ажлуудад чанарын өндөр түвшинд туслах үйлчилгээг зохион байгуулан үзүүлж, бүх туслах тоног төхөөрөмж, ажилчдаар ЭМААБО шаардлагуудыг хангуулах зэрэг болно.

Тухайн албан тушаалтан нь Нөөц хайгуулын ахлах мэргэжилтэнд цаг хугацаанд нь гол шийдвэрүүдийг гаргах, хуваарь гаргах, үйлдвэрлэл болон харьцуулалт хийх зэрэгт геологийн мэдээллээр ханган туслан ажиллах шаардлагатай болно.

Энэхүү албан тушаалтан байхгүйгээр уурхайн төлөвлөлт эсвэл нөөцийн чанар багатай ашиглалтын хэсгүүдийг онцлоход шаардлагатай чухал мэдээллээр хангах чадвар хязгаарлагдмал байх юм.

Үүрэг даалгавар

  • Ашигт малтмалын агууламж, геометаллурги, геотехникийн үзүүлэлтүүд, үйлдвэрлэл, тохиролцоотой холбоотой тооцоонд цаг тухайд нь геологийн оролцоог хангахад холбогдох менежерүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай
  • 3-н хэмжээст геологийн програмын загварыг хянаж, шинэчлэх ажлыг гүйцэтгэх.
  • Улирал бүрийн Богино хугацааны нөөцийн үнэлгээ болон нөөцийн загварчлалыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх
  • Геологи, структурын загварчлалыг удирдах, шинээр өрөмдсөн цооног, зураглалын мэдээллээр шинэчлэх
  • Уурхайн геологийн загварыг уурхайн геологийн багуудаас гарган өгсөнцооногийн болон гүний уурхайн мөргөцгүүдийн зураглалын дагуу өөрчлөх
  • Хэлэлцүүлэг, танилцуулгад оролцох
  • Уурхайн төлөвлөлтийн ажилтнууд гэх мэт Оюу Толгойн нөөцийн боловсруулалтын багтай хамтран ажиллах, уурхайн нийт ашиглалтын хугацааны болон дунд хугацааны төлөвлөлтийг үр дүнг боловсруулахад хувь нэмэр оруулах
  • Нөөцийн менежментийг хэрэгжүүлэх хугацааны туршид геологийн судалгааны баримт бичиг, мэдээг зохистой удирдаж, тэдгээрийн хамгийн сүүлийн үеийн бүрэн хувилбар нь аюулгүй, хүртээмжтэй байдлаар хадгалагдах
  • Геологи, уурхай, металлургийн багийнхантай нягт хамтран ажиллаж, нөөцийн ангиллыг дүйцүүлэх, нийцүүлэх (модель дахь агуулга, метал авалтыгбодит агуулга, метал авалттай харьцуулах гэх мэт) асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэх
  • Уурхайн хэмжээнд геологийн зүгээс харилцаа холбооны тал дээр төлөөлөл болж геологи хайгуулын ажлуудад үр дүнтэй харилцаа холбооны систем хөгжүүлэхэд оролцох
  • Өрмийн цооногийн каталоги боловсруулж одоо байгаа бүх керний дээжүүдийг хэвийн байдалд байлгах зэргээр керн хадгалах туслах
  • Одоогийн болон ирээдүйн эрсдэлийг тодорхойлж ЭМААБООН-( Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг)-тай холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, стандартуудыг хангах зорилт дэвшүүлж, хэрэгжилүүлэх
  • Нөөц болон Системийн менежерийн зааврын дагуу тусгай төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Шинэ боломжуудыг танин мэдэх, хөгжүүлэх зорилгоор өөрийн мэргэжлийн туршлага мэдлэг, чадвараа геологийн судалгааны багтай хуваалцан багийн техникийн чадавхад хувь нэмрээ оруулах.
  • Стратегид хувь нэмэр оруулах зорилгоор Оюу Толгойн ашигт малтмалын нөөц, үйлдвэрлэлийн шаардлагыг ойлгосны үндсэн дээр шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах.
  • Нөөцийн геологийн чиглэлээр хийгдэх бүтээн байгуулалтад туслалцаа үзүүлэх, Оюу Толгой дахь нөөцийг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн боловсруулахад туслах зорилгоор эдгээр мэдээллийг ашиглах.
  • Төсөлд зөв техникийн дэмжлэг оролцоог хангахын тулд илүү өргөн цар хүрээтэй уул уурхай, туслах үйлчилгээний багтай хамтран ажиллахад Нөөц ба Системийн Менежерэд туслалцаа үзүүлэх.
  • Хамтран ажиллаж, үнэт зүйлс (Аюулгүй байдал, Техникийн, Солилцоо, Хүмүүс, Амжилт) -ыг ойлгож, хүлээн авснаар хувь хүний болон байгууллагын амжилтанд хүрэх ажлын талбарт хүргэх.
  • Нөөцийг хамгийн үр дүнтэй ашиглахад хувь нэмэр оруулах зорилгоор Оюу Толгойн ашигт малтмалын нөөц, үйлдвэрлэлийн шаардлагыг ойлгосны үндсэн дээр шийдвэр гаргахад хувь нэмэр оруулах.
  • Уул уурхайн олборлолтыг амжилттай явуулахад бизнесийн драйверуудын талаархи ойлголтыг бий болгож, ийм амжилтанд геологийн мэдээллийн үр дүнтэй менежмент хэрхэн салшгүй үүрэг гүйцэтгэдэг талаархи ойлголтыг бий болгох.
  • Мэргэжлийн өндөр түвшин, ажил хэрэгч ёс зүйгээ хадгалах.
  • Өөрийн зан авир, гүйцэтгэл, хөгжлийг хариуцах замаар өөрийн карьераа удирдана.
  • Шилдэг туршлагыг үр дүнтэй ашиглах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Оюу Толгой багийн нийт хүрээлэн буй орчинтой хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Геологи болон Геологийн Шинжлэх Ухааны чиглэлээр бакалавр, адил түвшний мэргэшлийн зэрэгтэй тухайн салбарт 5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
  • Геологийн мэргэжлийн болон уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй (жишээ нь SME, SEG,AusIMM, IMM)
  • Геологийн програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай байх, англи хэл дээр мэргэжлийн геологи хайгуулын тайлан бичих чадвартай байх
  • Монгол улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
  • Уян хатан байх, багаар ажиллаж, эн тэргүүний олон зүйлийг амжуулж зохицуулах чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагааг тогтмол сайжруулах ажлуудад оролцооны менежментийн загварыг ашиглах, мөн дүн шинжилгээ хийх болон компьютерийн өндөр мэдлэг чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү. Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.