Нөхөн сэргээлтийн ажилтан

Нээлтийн огноо: 2022-08-25
Хаалтын огноо: 2022-09-07 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14/14 хувиартайгаар ажиллах нэг ( 1) Нөхөн сэргээлтийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тэргүүн шугамын удирдлагаар хангаж, нөхөн сэргээлтийн (техникийн болон биологийн) үйлчилгээг үр ашигтай, шаардлага хангасан байдлаар гүйцэтгэж, мөн хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ЭМААБООН-ийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • БОМТ-д тусгагдсан ажлуудыг заасан хуваарийн дагуу цаг тухайд нь, чанартай гүйцэтгэхийн тулд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй гэрээт байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлж, удирдлагаар хангана. Үйл ажиллагааны гүйцэтгэлт дараахь зүйлс орох ба үүгээр хязгаарлагдахгүй: урт болон богино хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргах; нөхөн сэргээлтийн талбайн ажилд дэмжлэг үзүүлэх; мөн тэргүүлэх зэргийн ургамлын судалгааны хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх.
  • Нэр дэвшсэн гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийн стандартын дагуу гэрээний үр дүнд хяналт тавихад дэмжлэг үзүүлнэ.
  • Ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд багийн гишүүдийн ээлжийн хуваарь, амралтын төлөвлөгөөг уялдуулах ажлыг удирдана.
  • Ажлын хөтөлбөрийг зөв эрэмбэлэхийн тулд Газар, нөхөн сэргээлтийн мэргэжилтэнтэй хамтран болон түүний удирдлага дор ажиллана.
  • Хариуцсан газруудад холбогдох стандарт ажлын журам боловсруулж, сайжруулах.
  • E14 стандардыг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох – газар хөндөхөөр төлөвлөж буй талбай тус бүрийн ургамал, хөрсний судалгаа хийх
  • Нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, зохицуулах
  • Нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээний судалгааны өгөгдлийг шаардлагатай стандартад нийцүүлэн цуглуулах.
  • Нөхөн сэргээх хөтөлбөрийг сайжруулахын тулд нөхөн сэргээх аргуудын чиглэлээр мэргэшсэн судалгаа хийх
  • Жилийн эцсийн тайлан, Зээлдүүлэгч байгууллагын аудит, Экосистемийн үйлчилгээ (дотоод болон гадаад) зэрэг тайлангуудыг бэлтгэх
  • Нөхөн сэргээлтийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд оролцогч талуудтай холбоо тогтоож, үр дүнтэй ажлын хөтөлбөрийг хангахын тулд өөрийн баг, мэргэжилт нэгтнүүдтэй хамтран ажиллана.
  • Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох баримт бичгийг хүргэхтэй холбоотой Эрх зүйн хэрэгжилт хариуцсан багт дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Ажил эхлэхийн өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, хариуцаж буй газруудын эрсдэлийг тодорхойлох, хянах зорилгоор өндөр түвшний эрсдэлийн үнэлгээ хийх буюу үүнд оролцдог байх.
  • ХАБЭАБО-ны стандартын дагуу БУҮГ болон биологийн нөхөн сэргээлтийн талаар 2-р түвшний эрсдэлийн үнэлгээ, ажлын талбайн хяналт шалгалтыг хийдэг байх; БУҮГ болон нөхөн сэргээлтийн талбайд ажил эхлэхэд бэлтгэх, нөхөн сэргээх талаар зөвлөмж өгөх.

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан (Биологи/Ургамал судлал/Экологи/Хөрс), Байгаль орчны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Асуудал шийдвэрлэх, төслийн хэрэгжилт ба тасралтгүй сайжруулалтыг хийх чадвартай байх
  • Зохион байгуулалтын болон дарааллыг тогтоох ур чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, багийн ажиллагаа сайтай байх
  • МS Word, Excel болон өгөгдлийн сангийн программын мэдлэгтэй байх
  • Монгол, Англи хэлээр аман болон бичгийн чадвартай, илтгэл тавих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.