Нярав

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механикийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Нярав ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь агуулах болон агуулах хашаанаас материал, тоног төхөөрөмж, бусад зүйлийг хүлээн авах, хадгалах, гаргах замаар засвар үйлчилгээний багт хувь нэмэр оруулах. Бүртгэл хөтлөх, нөөцийн тайлан гаргах байдлаар засвар үйлчилгээний багийн ажиллагаанд оролцон ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Засварын ажилчдад хэрэглэх тоног төхөөрөмж, материал, багаж хэрэгсэл, засварлагдах эд ангиудыг хүлээлгэн өгөх болон буцаан хүлээн авах
  • Өндрийн бүс, шат, өргөх хэрэгслийн үзлэг хийж баталгаажуулах
  • Хүлээлгэн өгсөнбагаж хэрэгслийг эвдэрсэн, алга болсон бол бүртгэл хөтлөн, ахлахдаа мэдээлэх
  • Багажны өрөөнд байгаа бүх бараа материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, өөрчлөлт орвол бүртгэлээ тогтмол шинэчлэх
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр жижиг хэмжээний засвар, цэвэрлэгээ, үзлэг хийх, тэмдэглэл тавих
  • Багажны өрөөнд шаардлагатай бол тавиур, шүүгээ, багажны савыг хийлгэх, багажны өрөө, контейнер, гадаа талбайн цэвэрэлээ хийх, эмх цэгцийг хангах, багаж хэрэгслийг авч ашиглахад бэлэн байлгах
  • Багаж хэрэгслийн нөөцийг хянан, дараагийн ажлын бэлтгэл хангах ажилд туслах
  • Төв агуулахаас бараа материал захиалга хийх, хүлээн авах
  • Гар ажиллагаа, эд зүйлс зөөх - материал зөөх, байршуулах, эд зүйлсийг зохион байгуулах, угсрах гэх мэт гар ажиллаа шаардах ажлуудыг аюулгүй хийх
  • Бүх боломжтой эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах, хүлээн авах, мэдээллийг хуваалцах
  • Ажлаа төлөвлөн, чухлын зэргээр нь эрэмбэлэн зохион байгуулах ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх
  • Сайт даяар үйл ажиллагаа явуулж буй бусад багажны өрөөнүүд болон төв агуулахтай тогтмол харилцаатай байж, мэдээлэл солилцох
  • Шаардлагатай үед бусад хэлтэс нэгжээс багаж, тоног төхөөрөмж хайх, түр авч хэрэглэх болон зээлээр өгч хэрэглүүлэх
  • Офиссийн хэрэглээний бараа материалуудын нөөц, хангамжийг хянан, захиалах, хүлээн авах, хадгалах
  • Ахлах болон удирдлагаас өгсөн ажлын үүрэг даалгаврыг биелүүлэх, шаардлагын дагуу бусад өгөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Засвар үйлчилгээ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байвал сайн
  • 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • MS оффисийн хэрэглээний програм хангамжууд, тэдгээрийн хэрэглээний зориулалтын талаар ойлголттой байх
  • Англи хэл дээр харилцан ойлголцож чаддаг байх.
  • Төлөвлөлт ба зохицуулалтын сайн ур чадвартай байх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.