Худалдан авалт

“Нэг удаагийн тоосны P2 маск” Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Нэг удаагийн тоосны P2 маск” Монголд үйлдвэрлэн нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Монголд үйлдвэрлэсэн байх
  • Дараах шаардлагад нийцсэн нэг удаагийн тоосны маск:
    • Олон улсын EN 149: 2001 болон/эсвэл NIOSH N95 стандартад нийцсэн байх
    • Толгойн 2 ширхэг тогтоогчтой байх
    • Төмрөөр хийсэн тохируулах боломжтой хамарны хавчаартай
    • Амьсгал гадагшлуулагч хавхлагтай
    • Жилийн дундаж хэрэглээ – 250,000ш

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Бүтээгдэхүүний зурагтай танилцуулга
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Товч бизнес төлөвлөгөө – 3 хуудаснаас ихгүй байх бөгөөд доорх агуулгатай байх:
    • Төслийн тооцоолсон хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тооцоолсон хэмжээ,
    • Түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрийн байршил, тооцоолсон хүчин чадал,
    • Борлуулалтын төлөвлөгөө,
    • Баримжаалсан үнэ
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Уг ОСИХ-тэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод SupplierSessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар хот, Моннис цамхаг

2020.11.03

2020.10.29

SupplierSessions@ot.mn

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 11-р сарын 12-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР