Нэгдсэн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-12-15
Хаалтын огноо: 2021-12-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Нэгдсэн үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод болон Оюу толгой уурхайн талбарт 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Нэгдсэн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Дэлхийн түвшинд хүрэхийн тулд ОТ компани бодит бүтээмжийг сайжруулах Шилжилтийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн.Үүнд бизнесийн бүрэн боломж бололцоо, сайжруулах боломжуудыг тодорхойлох, холбогдох төслүүдийг, мөн соёлын өөрчлөлт эхлүүлэх, асуудлыг шийдвэрлэх байгууллагын чадварыг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаанууд багтана.

Нэгдсэн үйл ажиллагааны (НҮА) нь хог хаягдлыг устгах, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд компанийн хэмжээнд төлөвлөх үйл ажиллагааг нэгтгэх, шийдвэр гаргах үйл ажиллагааг автоматжуулах зэргээс бүрдэнэ.

Энэхүү ажлын байрны зорилго нь Нэгдсэн үйл ажиллагааны хэтийн зорилгоо биелүүлэх боломжоор хангах үүднээс бизнесийн үйл явц, системийн хамрах хүрээ, загварыг гаргахад нь Оюу Толгой компанийг манлайлал, мэргэжлийн шинжээчээр хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ-ийн ирээдүйн нэгдсэн үйл ажиллагааны загварыг үндэслэх бизнесийн үйл явц, системийн дизайныг бий болгоход манлайлах
  • Оюу Толгойг дан ганц, нэгдсэн системээр ажиллуулах загвар, бүтцийг боловсруулахын тулд Үйл ажиллагааны болон бизнесийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллах
  • Шинэ систем, үйл явцыг ойлгох, хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудад туслах
  • Нэгдсэн үйл ажиллагааны алсын харааг хэрэгжүүлэх Нэгдсэн үйл ажиллагааны төслүүдийн (ажилчид, бизнесийн үйл явц ба техникийн системүүд (өгөгдөл, автоматжуулалт, дижитал гэх мэт) бүтцийг/загварыг гаргах, хамрах хүрээг тодорхойлох, боловсруулах, заримдаа хэрэгжүүлэхэд туслах.
  • ОТ-н өөр өөр хэсгүүдийн хоорондын холбоог сайжруулах бүх загварын ажил, оролцогч талуудын харилцааг идэвхижүүлэх
  • Харилцаа холбооны материалыг боловсруулах зэргээр Нэгдсэн үйл ажиллагааны алсын хараа, төслүүдтэй холбоотой оролцогч талуудын хамтын ажиллагаа, менежментэд гол үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн баклаврийн зэрэгтэй байх, Магистр зэрэгтэй бол давуу тал болно.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэл эсвэл ойролцоо салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Эрсдэлийг бууруулах, урт хугацаанд бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс аливаа хамтын хариуцсанажиллагааны үндэслэлийг тодорхойлсон санал боловсруулах туршлагатай байх
  • Англи хэлийг эх хэл шигээ мэддэг, харилцан ярьж, бичиж чаддаг байх
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай
  • Тайлан бичих, боловсруулах ур чадвартай
  • Үйл ажиллагааны манлайлал эсвэл төслийн менежментийн чиглэлээр 3 жил ажилласан туршлагатай байх
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах менежментийн систем боловсруулах, хэрэгжүүлэх туршлагатай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.