Нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн удирдлагын Ерөнхий Зөвлөх

Нээлтийн огноо: 2023-03-01
Хаалтын огноо: 2023-03-17 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ний Нэгдсэн үйл ажиллагааны хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийн удирдлагын Ерөнхий Зөвлөх aжлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн үйл явц, системийн хамрах хүрээг тодорхойлох, загварчлах/төлөвлөх, хэрэгжүүлэхэд манлайлал, техникийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Нэгдсэн үйл ажиллагааны алсын хараагаа хэрэгжүүлэхэд нь Оюу толгой компанид туслах үүднээс ерөнхий төлөвлөгөөг/зураглалыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежментийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ-н Нэгдсэн үйл ажиллагааны цаашдын ажиллах загварыг бататгах бизнесийн үйл явц, системийн загварыг боловсруулах/гаргах ажлыг удирдах
  • Оюу Толгойг дан ганц, нэгдсэн системээр ажиллуулах загвар, бүтцийг боловсруулахын тулд Үйл ажиллагааны болон бизнесийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллах
  • Шинэ систем, үйл явцыг ойлгох, хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудад туслах
  • Нэгдсэн үйл ажиллагааны алсын харааг хэрэгжүүлэх Нэгдсэн үйл ажиллагааны төслүүдийн (ажилчид, бизнесийн үйл явц ба техникийн системүүд (өгөгдөл, автоматжуулалт, дижитал гэх мэт)) бүтцийг/загварыг гаргах, хамрах хүрээг тодорхойлох, боловсруулах, заримдаа хэрэгжүүлэхэд туслах.
  • ОТ-н өөр өөр хэсгүүдийн хоорондын холбоог сайжруулах бүх загварын ажил, оролцогч талуудын харилцааг идэвхижүүлэх
  • Харилцаа холбооны материалыг боловсруулах зэргээр Нэгдсэн үйл ажиллагааны алсын хараа, төслүүдтэй холбоотой оролцогч талуудын хамтын ажиллагаа, менежментэд гол үүрэг гүйцэтгэх

Тавигдах шаардлагууд

  • Мастерийн зэрэг ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Олон улсын боловсрол, ажлын туршлагыг эзэмшсэн бол давуу тал болно
  • Бизнесийн сайжруулалт, менежментийн зөвлөгөө, системийн бүтэц/дизайн, эсвэл бизнесийн үйл явцын ерөнхий төлөвлөгөөний/зураглалын чиглэлээр 7-аас дээш жил ажилласан бол давуу тал болно
  • Өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцаж асуудлыг зохицуулах өндөр ур чадвартай
  • Манлайлал, менежмент, санхүү, тооцооллын өндөр ур чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.