Нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөлтийн ахлах инженер
Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу Толгой ХХК-ийн Үйл ажиллагаа – Нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтэст Улаанбаатар оффис дээр 5 хоног ажиллаж 2 хоног амрах, Оюу Толгой уурхайн талбар дээр 7 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөлтийн ахлах инженер ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь долоо хоног тутмын болон ээлжийн үйл ажиллагааны нэгдсэн хуваарийн системийг зохистойгоор хөгжүүлэн үр дүнтэй ашиглах явдал юм.
Үүрэг даалгавар
- Оюу толгойн Нэгдсэн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэлтийн шатнаас тогтвортой байдал руу шилжүүлэх их шилжилтийг удирдан чиглүүлэх
- Гадаадын ханган нийлүүлэгчидтэй харилцах бизнесийн дүрэм болон Нэгдсэн үйл ажиллагааны системийн анхдагч кастодиан болно
- Нэгдсэн үйл ажиллагааны гол оролцогч талуудын оролцоог удирдан чиглүүлэн бүс тус бүрийн онцлогт нийцүүлэн дэмжлэг үзүүлэх
- Шинэ бизнесийн үйл явцын хэрэгжилтийг нэгдсэн хуваарийн гол интерфэйсүүд болон хязгаарлалтууд дээр нэгтгэн оруулах, удирдан чиглүүлэх
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Уурхайн ашиглалтын болон засвар үйлчилгээний хуваарийн төлөвлөлтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, Front Line болон/эсвэл CiteOps хөтөлбөрийн манлайлагчийн үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай байх
- Тодорхой зорилгын төлөө баг удирдан багийн богино болон дунд хугацааны ажлын төлөвлөгөөний зорилгыг тодорхойлох чадвартай мөн
- Өдөр тутмын/ээлжийн хуваарийн дагуу өрсөлдөх тэргүүлэх чиглэлүүдийг тэнцвэржүүлэх туршлагатай байх
- Нарийн төвөгтэй, хурдацтай орчинд аливаа сорил бэрхшээлийг эерэг хандлагаар даван туулах, тулгарч болзошгүй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай байх
- Ёс зүйн хэм хэмжээний дагуу сахилга баттай, зохион байгуулалттай байх
- Харилцааны өндөр ур чадвартай, олон талт багуудтай хамтран ажиллах туршлагатай
- Байгууллагын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, хамтын ажиллагаа, оролцоог бүрэн ханган ажиллах өндөр ур чадвартай байх
- Монгол, англи хэл дээр амаар болон бичгийн харилцааны өндөр чадвартай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.