Нэгдсэн үйл ажиллагааны мэргэжилтэн
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Бизнес шинэчлэл, сайжруулалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Нэгдсэн үйл ажиллагааны мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай.
Энэхүү ажлын байрны зорилго нь бизнесийн үйл явц, системийн хамрах хүрээг тодорхойлох, загварчлах/төлөвлөх, хэрэгжүүлэхэд манлайлал, техникийн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, Нэгдсэн үйл ажиллагааны алсын хараагаа хэрэгжүүлэхэд нь Оюу толгой компанид туслах үүднээс ерөнхий төлөвлөгөөг/зураглалыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн менежментийн үйл ажиллагааг дэмжихэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу Толгой ХХК-н Нэгдсэн үйл ажиллагааны цаашдын ажиллах загварыг бататгах бизнесийн үйл явц, системийн загварыг боловсруулан гаргах ажлыг удирдах.
- Оюу Толгой-г дан ганц, нэгдсэн системээр ажиллуулах загвар, бүтцийг боловсруулахын тулд Үйл ажиллагааны болон бизнесийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллах.
- Шинэ систем, үйл явцыг ойлгох, хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудад туслах.
- Нэгдсэн үйл ажиллагааны алсын харааг хэрэгжүүлэх Нэгдсэн үйл ажиллагааны төслүүдийн (ажилчид, бизнесийн үйл явц ба техникийн системүүд (өгөгдөл, автоматжуулалт, дижитал гэх мэт)) бүтцийг/загварыг гаргах, хамрах хүрээг тодорхойлох, боловсруулах, заримдаа хэрэгжүүлэхэд туслах.
- Оюу Толгой-н өөр өөр хэсгүүдийн хоорондын холбоог сайжруулах бүх загварын ажил, оролцогч талуудын харилцааг идэвхижүүлэх.
- Харилцаа холбооны материалыг боловсруулах зэргээр Нэгдсэн үйл ажиллагааны алсын хараа, төслүүдтэй холбоотой оролцогч талуудын хамтын ажиллагаа, менежментэд гол үүрэг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Бизнесийн сайжруулалт, менежментийн зөвлөгөө, системийн бүтэц дизайн, эсвэл бизнесийн үйл явцын ерөнхий төлөвлөгөөний зураглалын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
- Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах техникийн өндөр мэдлэгтэй бол давуу тал бөгөөд бусад шаардлага байхгүй тохиолдолд давуу эрх олгоно.
- Бизнесийн бодит байдлын (одоогийн болон ирээдүйн төлөв) үйл явцыг логик, ойлгомжтой үйл явцын диаграмм (зураглал) болгон шингээж, үйл явцад дүн шинжилгээ хийх чадвартай байх.
- Уул уурхайн компаниудад нийтлэг ашиглагддаг техникийн систем, мэдээллийн эх үүсвэрийн (мэдээллийн сан, түүх гэх мэт) үндсэн ойлголттой байх.
- Дундаас эхлээд том хэмжээтэй, нарийн төвөгтэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх цар хүрээг тодорхойлох, төлөвлөх, удирдах чадвартай. Төсөлтэй холбоотой өөрчлөлтүүдийг тодорхойлох, удирдах чадвартай байх.
- Төслийн цар хүрээ, төслийн менежментийн үйл явцад бүх түвшний бизнесийн удирдагчдыг удирдан чиглүүлж, нөлөөлөх чадвартай байх.
- Асуудлыг идэвхтэй шийдвэрлэх, харилцааны менежментийн чадвартай байх.
- Нарийн төвөгтэй, тодорхой бус байдлыг зохицуулах чадвартай байх.
- Эрсдэлийг бууруулах, урт хугацаанд бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс аливаа хамтын хариуцсан ажиллагааны үндэслэлийг тодорхойлсон санал боловсруулах туршлагатай байх.
- Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх.
- Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай байх.
- Тайлан бичих, боловсруулах ур чадвартай байх.
- Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх.
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.