Нийгмийн хөрөнгө оруулалт - 2012 Тойм

"Оюу толгой" компани 2012 онд боловсрол, эдийн засгийн хөгжил, байгаль орчин, соёлын өв, эрүүл мэнд зэрэг салбарт нийгмийн хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж, 27.7 сая ам.доллар зарцууллаа. Энэ хөтөлбөрүүд нь улс орны хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхан амьдралыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байна. "Оюу Толгой" компани хэдийгээр орлого олж эхлээгүй ч Монгол улсад гэрэлт ирээдүйг бүтээх хэтийн зорилгынхоо хүрээнд олон мянган хүний амьдралд томоохон өөрчлөлт гаргаж эхэллээ.