Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч

Нээлтийн огноо: 2022-02-08
Хаалтын огноо: 2022-02-18 17:30
Хэлтэс: Гүний уурхай Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн төсөл - Засвар үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаан (6) Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нарийн хэмжүүр техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Шаардлагатай тохиолдолд инженерчлэлийн шийдэл, төслийн өөрчлөлтүүдэд саналаа илэрхийлэн ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Нарийн хэмжүүрийн болон автомат удирдлагын системд гарч байгаа эвдрэл гэмтлийг оношлох ба засварлах, тоног төхөөрөмжийн засвар, хуваарьт засвар үйлчилгээг зохих журмын дагуу гүйцэтгэх,
  • Шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгч компани болон ажилтнуудад компани бодлого дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлын хүрээнд үлгэр дуурайл үзүүлэх, дэмжих, зааварчлах
  • Засвар үйлчилгээг гүйцэтгэхдээ шаардлагатай сэлбэг хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг бэлтгэх, аюулгүй зөв ашиглах, үр ашигтай зарцуулах
  • Засварын ажлын үед гарч болох бүх төрлийн эрсдэлийг урьдчилан зөв тооцоолдог, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг хугацаанд чанартай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг зохих дүрэм журмын хүрээнд гүйцэтгэх
  • Засварын үйл ажиллагааны үед хамтрах шаардлагатай бусад багийн гишүүд болон нөлөөллийн хүрээг таньж мэдсэн, мэдээ мэдээллийг хүргүүлсэн, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч ажиллах.
  • Ашиглалтын явцад тоног төхөөрөмжийг ослын горимоор ажиллуулах шаардлагатай үед эсвэл туршилт тохируулгын тоног төхөөрөмжийг ажиллуулахдаа тухайн тоног төхөөрөмжийг ашиглагч багтай нягт хамтран ажиллах, аливаа учирч болох эрсдэлүүдийг бүрэн таньж, зохих арга хэмжээг авч ажиллах.
  • Засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх.
  • Засвар үйлчилгээний хуваарийг сайжруулах, шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд ахлах ажилтныг мэдээллээр хангаж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2022 оны2 сарын 18-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.