Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч

Нээлтийн огноо: 2024-03-19
Хаалтын огноо: 2024-04-02 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц,үйлчилгээ – Цахилгаан үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Засвар үйлчилгээний ажлыг тасралтгүй гүйцэтгэдэг байх
  • RTBS-ээр дамжуулан гэмтэлийг илрүүлж, түргэн шуурхай устгах, шаардлагатай бол нэмэлт, ажлын захиалга үүсгэх.
  • Гэмтлийг арилгах үйл явцад оролцох, ажлын явцад дүн шинжилгээ, хөрөнгийн тактикийг хянахад хувь нэмэр оруулна
  • Ажлын ажлын захиалга, ажлын зааварчилгааны дагуу гүйцэтгэж баталгаажуулна.
  • Засвар үйлчилгээний дараах тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэдэг.
  • Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, бэлэн байдлыг хариуцна.
  • Тоног төхөөрөмжийн нөхцөл байдлыг хянах, мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэдэг.
  • Дулаан болон Цахилгааны Нарийн Хэмжүүр Автоматик гарсан гэмтэл доголдолыг устгах чадвартай байхаас гадна Даралт
  • Зарцуулалт Түвшин Температур үндсэн хэмжигдэхүүнүүдийг бүрэн мэддэг байх ба P&ID, Logic Diagram унших чадвартай байх
  • PLC and DCS дээр гарсан анхан шатны гэмтэлийг тодорхойлдог байх.

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Тухайн салбарт ажиллаж байсан бол давуу талтай.
  • Угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагааны үндсэн процесс, журмын талаар ойлголттой байх
  • Аюулгүй ажиллагааны шаардлагатай зан авирын/үйлийн талаар ойлголттой байх
  • PLC болон үйлдвэрийн автоматжуулалт, SCADA системийн талаар ойлголттой байх
  • Хэмжүүр, автоматжуулалтын тоноглол тэдгээрийн ажиллах зарчим онцлогийн талаар ойлголттой байх
  • Үйлдвэр, цехийн автоматжуулалтын төсөлд оролцож байсан бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.