Нарийн хэмжүүрийн техникч

Нээлтийн огноо: 2021-07-20
Хаалтын огноо: 2021-08-03 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Нарийн хэмжүүрийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нарийн хэмжүүр техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Шаардлагатай тохиолдолд инженер шийдэл, төслийн өөрчлөлтүүдэд санал өгч ахлах ажилтанд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Нарийн хэмжүүрийн болон автоматик удирдлагын системд гарч байгаа эвдрэл гэмтлийг оношлох ба засварлах, тоног төхөөрөмжийн засвар, тогтсон/ ээлжит засвар үйлчилгээг зохих журмын дагуу гүйцэтгэх
  • Шаардлагатай тохиолдолд туслан гүйцэтгэгч компани болон ажилтнуудад компани бодлого дүрэм журам, аюулгүй ажиллагааны соёлын хүрээнд үлгэрлэл үзүүлэх, дэмжих, зааварчлах
  • Засвар үйлчилгээг гүйцэтгэхдээ шаардлагатай сэлбэг хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг бэлтгэх, аюулгүй зөв ашиглах, үр ашигтай зарцуулах
  • Завсарын ажлын үед гарч болох бүх төрлийн эрсдлийг урьдчилан зөв тооцоолдог, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг хугацаанд чанартай гүйцэтгэж, ажиллагаанд хүлээлгэн өгөх ажлыг зохих дүрэм журмын хүрээнд гүйцэтгэх
  • Засварын үйл ажиллагааны үед хамтрах шаардлагатай бусад багийн гишүүд болон нөлөөллийн хүрээг таньж мэдсэн, мэдээ мэдээллийг хүргүүлсэн, зөвшөөрлүүдийг шаардлагатай бол авсан байх
  • Тоноглолын ажиллагааны явцад аваарийн горимоор болон туршилт тохируулгын тоноглолыг ажиллуулахдаа тухайн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны багтай нягт хамтран ажиллах, аливаа учирч болох эрсдлүүдийг бүрэн таньж, зохих арга хэмжээг авсан байх
  • Засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх
  • Засвар үйлчилгээний хуваарийг сайжруулах, шаардлагатай өөрчлөлтийг хийхэд ахлах ажилтнуудыг мэдээллээр хангаж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагааны үндсэн процесс, журмын талаар ойлголттой байх
  • Аюулгүй ажиллагааны шаардлагатай зан авирын/үйлийн талаар ойлголттой байх
  • PLC болон үйлдвэрийн автоматжуулалт, SCADA системийн талаар ойлголттой байх
  • Хэмжүүр, автоматжуулалтын тоноглол тэдгээрийн ажиллах зарчим онцлогын талаар ойлголттой байх
  • Үйлдвэр, цехийн автоматжуулалтын төсөлд оролцож байсан бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.