Нам хүчдэлийн цахилгааны ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2024-06-05
Хаалтын огноо: 2024-06-18 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Нам хүчдэлийн цахилгааны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Холбогдох засвар үйлчилгээний хэсгийн ажилчдын ажлыг хянах, зохицуулах
  • Өөрийн багийн гүйцэтгэлийг биечлэн хариуцах
  • Эвдрэл гарсан үед засвар үйлчилгээ хийх хүн хүчээр хангах
  • Ажилтай холбогдон гарсан асуудлуудыг шийдвэрлэн (төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон эвдрэл гарах үеийн засвар үйлчилгээ гэх мэт) ажиллах
  • Тухайн хэсэгт ажиллаж буй ажилчдын аюулгүй ажиллагааг хангахын тулд аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж, ажлын дадлыг нь хянах
  • Өөрийн багийг (гэрээт ажилтнуудыг хамруулан) осол, гэмтлийн талаар цагт нь мэдээллэдэг, ноцтой эрсдэлийн удирдлагын стандартууд, амь насаа хамгаалах дүрэм, ажил гүйцэтгэхэд бэлэн байх зэрэг өөр өөрсдийн ажил үүрэгт хамааралтай ЭМААБО-ы бүх журмыг ойлгодог, мөрддөг байлгахын тулд зааварчилан зөвлөх, удирдах
  • Өөрийн болон багийнхаа ажил амралт болон чөлөөт цагийг бизнесийн хэрэгцээ, ажлын шаардлагад нийцүүлэн зохицуулах
  • Удирдах ажилтан болон компанийн зүгээс тогтоосон хугацаа, зардал, чанарт нийцүүлэн хуваарьт болон даалгасан ажлыг гүйцэтгэх
  • Удирдах ажилтнуудынхаа шийдвэрт ажиглагдахуйц дэмжлэг үзүүлж, зохистой байдлаар өөрийн санал бодлоо илэрхийлж бүтээлч хувилбар дэвшүүлэн ажиллах
  • Удирдлах ажилтан байхгүй үед томилогдсоны дагуу удирдлагын үүргийг гүйцэтгэх
  • Дээрх үүрэг хариуцлагыг шөнийн ээлжид мөн хэрэгжүүлэх үүрэгтэй

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инжинерээр коллеж, их дээд сургуулийн эсвэл мэргэжил үйлдвэрлэлийн сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Сэргээгдэх эрчим хүч эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл эзэмшсэн бол давуу тал болно.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол болон Англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай байх (дунд шат эсвэл түүнээс дээш түвшинд)

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.