Нам хүчдэлийн цахилгаанчин

Нээлтийн огноо: 2021-12-30
Хаалтын огноо: 2022-01-13 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамжийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Нам хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нам хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмж болон системийн хуваарьт үзлэг шалгалт, засвар үйлчилгээг гүйцэтгэх;
  • Гүйцэтгэсэн бүх ажлыг дараах байдлаар баримтжуулсан эсэхийг бататгах:
  • Ажлын захиалгын хуудсанд заасан байршил дээр хийгдсэн ажлуудыг жагсааж бичих;
  • Бүх ажлын захиалгын хуудсан дээр ашигласан сэлбэг эд ангийг жагсааж бичих;
  • Угсарсан сэлбэг эд ангийн серийн дугаарыг бичих;
  • Салгаж авсан сэлбэг эд ангийн серийн дугаарыг бичих;
  • Шаардлагатай тохиолдолд ажлын захиалгын хуудсан дээр хэвийн ажил дээр нэмж шинээр хийсэн ажлын талаар, тухайлбал ямар алдаа байсан, ямар бодит ажил хийгдсэн талаар техникийн мэдээлэл бичих;
  • Тухайн хэсгийн тоног төхөөрмжийн засвар үйлчилгээний стандарт ажлын Bill Of Materials (BOM’s) –тай холбоотой мэдээллийг шинэчлэхэд туслах;
  • Бусад засварын болон ашиглалтын багийн ажилчидтай хамтран тоног төхөөрөмжийн алдаа доголдлыг үнэлэх, оношлох;
  • Засвар үйлчилгээний төслийн ажлын төлөвлөлт болон хуваарь гаргах хурлуудад оролцох;
  • Засвар үйлчилгээний томоохон төслийн ажлын дараах дүгнэлтийн хурлуудад идэвхтэй оролцох;
  • Хуваарьт шөнийн ээлжинд ажиллахдаа хэрэглэгчдээс ирсэн дуудлагын дагуу засвар үйлчилгээг найдвартай аюулгүй гүйцэтгэх ба засварлах боломжгүй ажлуудыг өдрийн ээлжинд шилжүүлэх ба бүх дуудлагын талаарх тайлан бэлдэж цахимаар явуулах;
  • Ажлын явцын талаар ахлах ажилтнуудад мэдээлж байх;
  • Менежер, Ахлах мэргэжилтэн, хамтран ажиллагсад, шууд удирдлага, ашиглалтын болон бусад багуудтай зохистой харилцаа холбоотой ажиллах;
  • Ажлын багийн гишүүдийн санал зөвлөмжийг сонсох буюу үнэн зөв мэдээллийг авах;
  • Засвар үйлчилгээний ажлын төлөвлөлт, хуваарь гаргахад дэмжлэг үзүүлэхийн тулд төлөвлөгч нартай хамтран ажиллах;
  • Сэлбэг эд анги, материалын захиалгатай холбоотойгоор төлөвлөгч нарт туслах, хамтран ажиллах;
  • Хуваарьт бус ажлуудын талаар төлөвлөгч нарт мэдэгдэх, үүнд тухайлбал илрүүлсэн зүйлс, зөвлөмж, ажлыг хаасан талаарх дүгнэлт гэх мэт мэдээлэл багтана.

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.