Нам хүчдэлийн цахилгаанчин

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын Дэд бүтэц үйлчилгээний хэлтэс, цахилгаан засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Нам хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нам хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Mongolian (Cyrillic) translation. Засвар үйлчилгээний гүйцэтгэл - 50%
  • Тоног төхөөрөмж, системд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх.
  • Гүйцэтгэсэн бүх ажлыг дараах байдлаар баримтжуулсан эсэхийг шалгана. Үүнд:
  • Ажлын явц ямар байгааг удирдлагуудад тайлагнах.
  • Тоног төхөөрөмжийн асуудлыг бусад засвар үйлчилгээ , үйл ажиллагаа явуулж буй ажилтнуудтай хамтран үнэлэх , оношлох.
  • Засварын төслийн төлөвлөгөөнд оролцох & хуваарьт хуралд оролцох.
  • Засварын томоохон төслүүдийн дараах дүгнэлтийн хурлуудад идэвхтэй оролцох.
  • Харилцаа холбоо, хамтын ажиллагаа - 10%
  • Менежер, Ахлах мэргэжилтэн, шууд удирдлага, хамтран ажиллагсад, тайлан, үйл ажиллагаа болон бусад ажлын бүлгүүдтэй үр дүнтэй харилцах.
  • Засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөө, хуваарь гаргахад туслахын тулд төлөвлөгчтэй харилцах.
  • Бүрэлдэхүүн хэсэг, материал захиалагчдад тусалж зохицуулах.
  • Ажлын захиалгын хуудсын товлосон байршил дээр гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг бичнэ.
  • Бүх ажлын захиалгын ажлын хуудас дээр ашигласан эд ангиудын жагсаалтыг бичнэ.
  • Суурилуулсан эд ангиудын серийн дугаарыг бичих
  • Устгасан буюу салгаж авсан эд ангийн серийн дугаарыг бичих
  • Шаардлагатай тохиолдолд ажлын захиалгын хуудсан дээр хэвийн ажил дээр нэмж шинээр хийсэн ажлын тухайлбал ямар алдаа байсан, ямар бодит ажил хийгдсэн талаар техникийн мэдээлэл бичих;

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • MS оффисийн хэрэглээний програм хангамжууд, тэдгээрийн хэрэглээний зориулалтын талаар ойлголттой, тухайн програм хангамжуудын хэрэглээний тууз/риббон ба табуудад байдаг үйлдлийн горимуудыг мэддэг байх.
  • Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх.
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.