Нам трейлерийн оператор

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Ил уурхай - Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Нам трейлерийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Нам төвшинд чирэгч трейлерийн оператор нь уурхайн талбар болон уурхайгаас гадуурх талбайд уурхайн хүнд тоног төхөөрөмжийг осол аюулгүй, маш өндөр хариуцлагатайгаар хөдөлгөх, ачих, зөөх, мөн хөдөлгөөнт хүнд машин механизмыг компанийн бодлого журмын дагуу жолоодож ажиллуулахад оршино.

Үүрэг даалгавар:

  • 250Т, 70Т-ийн даац бүхий Нам төвшинд ачигч трейлер болон бусад трейлерүүдийг аюулгүй, үр ашигтай ажиллуулах
  • Засвар үйлчилгээнд орох, шаардлагатай төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж нам трайлерт аюулгүйгээр ачих буулгах, тээвэрлэх.
  • Нам трайлерын ашиглахаас өмнө ээлжийн эхэнд ажиллуулахаас өмнөх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэх
  • Тээвэрлэлт хийхийн өмнө тоног төхөөрөмж трайлер дээр аюулгүй ачигдсан эсэхийг нягтлах
  • Тухайн тоног төхөөрөмжийг трайлер дээр ачихаас өмнө үзлэг шалгалт хийх
  • Тухайн тоног төхөөрөмжийг уурхайн талбарын аль ч байршлаас ачих болон буулгах
  • Өдөр тутмын ажлын зааварчилгааг (ээлж эхлэх хуралд оролцож) ахлах ажилтнаас авч, өдөр тутмын ажлын дэвтэр дээр гүйцэтгэсэн ажлыг тэмдэглэж ахлах ажилтнаараа батлуулах.
  • Зөөврийн гэрлийн үзлэг шалгалт болон зөөвөр нүүлгэлт
  • Ус соруулах насосын үзлэг шалгалт, зөөвөр нүүлгэлт болон суурилуулж бэлтгэх,
  • Зөөврийн халаагуурын үзлэг шалгалт, зөөвөр нүүлгэлт болон суурилуулж бэлтгэх
  • Зам болон уулзвар гарцын тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, шинээр байрлуулах
  • Ажлын байрны эмх цэгцийг хангуулах
  • Дохиочны ажил гэх мэт нэмэлт ажил үүргийг ахлах ажилтны зааварчилгааны дагуу гүйцэтгэх ба нэмэлтээр хийгдэх ажлууд нь үүгээр хязгаарлагдахгүй болно.
  • Багаар ажиллах өндөр чадвартай байх.

Тавигдах шаардлага:

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Монгол Улсын "Е" ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх
  • Багадаа 3 жилийн хугацаанд хүнд тоног төхөөрөмж ажиллуулж байсан туршлагатай байх
  • Төрөл бүрийн тоног төхөөрөмжийг аюулгүй найдвартай ажиллуулж байсан туршлагатай
    • 300 болон 100 тонн даацтай өөрөө буулгагч машинууд
    • 250 тонн экскаваторууд
    • 100 тонн Гинжит Бульдозерууд
    • Нягтруулагч болон туслах тоног төхөөрөмжүүд.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Өөрт хуваарилагдсан ажил үүргийг аюулгүйгээр цаг тухай бүрт чанартайгаар гүйцэтгэх чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2021 оны Арван нэгдүгээр сар 11 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.