Намсрайн Цэрэнбат

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Н.Цэрэнбат нь 2022 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Н.Цэрэнбат нь өдгөө “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Уг албан тушаалд томилогдохоос өмнө Н.Цэрэнбат нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр Сангийн Яам болон “Юу Эф Си групп”, “Трансинконсулт ХХК,” “Увс хүнс ХК” зэрэг компанид ажиллаж байсан туршлагатай.

Н.Цэрэнбат нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютер, Техник Менежментийн сургуулийн Санхүүгийн менежментийн бакалавр, магистр зэрэгтэй.