Найдвартай ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2022-08-16
Хаалтын огноо: 2022-08-30 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэлт Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Найдвартай Ажиллагааны Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Хөрөнгийн бэлэн байдал, оновчтой ашиглалтыг хянан, Засварын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, материал/тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хэмжээ, жин, засварлах болон шинэчлэн солих зардал, тоног төхөөрөмжийн ашиглалт, зогсолтуудын зардлын зөвшөөрөгдөх хэмжээ зэрэг тодорхой нөхцөл байдлуудад харгалзах бэлэн байдлыг тодорхойлох буюу найдвартай байдлыг анализ, судалгаануудыг хийж гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Боловсруулсан журмын дагуу, ахлах инженер болон мэргэжилтнүүдийн зааварчилгаан дор энгийн, нарийн төвөгтэй биш асуудлуудыг судлан шийдвэрлэх
  • Найдвартай ажиллагаанд тулгарч буй асуудлуудын судалгааг гүйцэтгэн, шийдвэрлэх алхмуудыг оновчтой тодорхойлно. Practical Problem Solving аргачлал (Fish bone, 5 why, cause and effect diagram)-ыг ашиглана. Өөрийн туршлага болон мэдлэгээ тасралтгүй хөгжүүлэхээс гадна нарийн төвөгтэй асуудлуудыг судлах аргачлалуудыг эзэмшинэ (PROACT гэх мэт).
  • Бүтээмж, гүйцэтгэлийг судлан шинжлэхэд График, парето хистограм болон бусад статистик хэрэгслүүдийг ашиглах
  • Хөрөнгийн удирдлагын бодлого журмын дагуу, ахлах инженерүүдийн заавар, хяналтан дор засвар үйлчилгээний тактик боловсруулан, өөрийн мэдлэг, туршлагаа хөгжүүлнэ.Журам, аргачлалын дагуу FMEA, RCM аргачлалуудаар хийгдэх тактик боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах.
  • Засварын стратегтэй уялдуулан CM, HCM тэй холбоотой засвар үйлчилгээний тактик боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх
  • Work Management - үйл явц нь засварын тактикийг, ялангуяа төлөвлөгөөт засварын гүйцэтгэл хэрэгжилт хэвийн байгаа эсэх дээр хяналт тавина. (SAP; MMRS, Matrikon, Predicta, PI, APM) гэх мэт төрөл бүрийн хөрөнгийн бэлэн байдал, гүйцэтгэлийг хянах систем, програм хангамжуудыг хэрэглэх.
  • PM01, PM02, PM03 ажлуудыг нягталж task lists, стандарт ажлууд доторх алдаа, дутагдлуудыг тодорхойлох Найдвартай ажиллагааны инженерүүдийн ажилд төрөл бүрийн эх үүсвэрээс өгөгдөл, бүртгэл мэдээлэл цуглуулан өгөх зэргээр тусалж ажиллана (Task List Operations, Functional Locations, Тактикийн харьцуулалт гэх мэт.)
  • Хөрөнгийн чухлын зэргийг тодорхойлох, RCM, Парето болон статистик анализ, Ашиглалтын зардлын дүн шинжилгээ, Найдвартай байдлын блок модель, FMEA, Бүтээмж алдалтын дүн шинжилгээ, График шинжилгээ, Weibull болон Growth анализ зэргийг ахлах инженерүүдийн зааврын дагуу хийж гүйцэтгэн, мэдлэг, туршлага хуримтлуулан ажиллах
  • Танхимын болон ажил дээр практик сургалтаар Найдвартай ажиллагааны тухай үндсэн мэдлэгийн олж аван, PMO ажлууд дээр ашиглан өөрийн туршлагаа тасралтгүй сайжруулах
  • Ахлах инженер болон мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Бэлэн байдлыг сайжруулах төслүүдэд Өөрчлөлтийн менежментийн хэрэгжүүлэх туршлагыг хуримтлуулах ба үр ашигтай, идэвхитэй ашиглах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Механик эсвэл цахилгааны инженер болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.