Найдвартай ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2023-09-15
Хаалтын огноо: 2023-10-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн – Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэс Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Найдвартай ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь найдвартай ажиллагааны инженер нь тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг хянаж, гүний уурхайнбүх хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, гүйцэтгэл, зардлыг хадгалах, сайжруулах төслүүдийг тодорхойлж, хэрэгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийг шинжлэх, тайлагнах (Хүртээмж, Эвдрэл гэмтэл хоорондын дундаж хугацаа, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийгдсэн тоног төхөөрөмжийн Эвдэрч гэмтэх хүртэлх дундаж хугацаа гэх мэт)
  • Тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн өгөгдлийг нэгтгэх, сул зогсолтын үндсэн шалтгааныг тодорхойлох
  • Шинжилгээний үр дүнг танилцуулахын тулд шаардлагатай тохиолдолд тайлан, санамж бичиг бичих.
  • Найдвартай ажиллагааны бүх ажлын урсгалын хүрээнд сайжруулалтын төслүүдийг тодорхойлох, санал болгох (доголдол арилгах, тасралтгүй сайжруулах, зардал хэмнэж, найдвартай ажиллагааг хангах).
  • Тоног төхөөрөмжийн томоохон эвдрэл гэмтлийн үндсэн шалтгааны судалгааг ахалж ажиллах.
  • Нарийн төвөгтэй асуудлыг судлахдаа сонирхогч талууд болон холбогдох асуудлыг хариуцсан мэргэжилтнүүдтэй харилцах.
  • Шаардлагатай тохиолдолд нарийн төвөгтэй асуудлуудыг шалгах, баталгаажуулахын тулд талбай, цех дээр биечлэн очиж үзэх.

Тавигдах шаардлага

  • Инженерийн эсвэл холбогдох чиглэлийн Баклаврын зэрэг ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүүгийн мэдлэгийг харуулах бизнесийн зэрэг эсвэл бусад арилжааны туршлагатай байх
  • Үндэс шалтгааныг шинжлэх чадвар (Аполло, Тапроот эсвэл үүнтэй төстэй) бол давуу тал болох.
  • Уурхайн засвар үйлчилгээ буюу найдвартай ажиллагааны албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Гүний уурхайн орчинд ажиллаж байсан туршлагатай байх нь чухал.
  • Англи хэлээр мэргэжлийн түвшинд ярьж бичих чадвартай байвал маш сайн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.