​“Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөг зохион байгууллаа

“Оюу толгой” компани “Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөгөө 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улсын драмын эрдмийн театрт зохион байгууллаа.

Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутан, сурагч “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах, гадаадад тэтгэлгээр суралцах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.

“Оюу толгой” компанийн “Эрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:

- 1,268 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт,

- 44 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,

- 376 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,

- 577 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,

- 160 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.

Харин 2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 36, Өмнөговь аймгийн 50 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 10 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт, таван оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт, дөрвөн багшийг ШУТИС, Рио Тинто Монгол ХХК-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаруулж, тэтгэлгийн батламжийг гардууллаа.

****

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.