Мэргэжлийн сургалтын ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Мэргэжлийн сургалтын ахлах ажилтан ажлын байранд шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн мэргэжлийн сургалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Шаардлагатай мэргэжлийн ур чадварыг олгож, ОТ үйлдвэрлэл болон төслүүдэд дэмжлэг үзүүлэх
- ОТ бодлого, дүрэм журмуудтай уялдуулан мэргэжлийн сургалт болон мэргэжлийн сургалтын дадлагажигчийн хөтөлбөрийг удирдаж ажиллах
- Аюул, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны санал санаачлагуудыг дэмжих, аюулгүй ажиллагааны хороодын уулзалт хурлуудад оролцох, ЭМАА-ны хяналт, ослын судалгаа шинжилгээнд оролцох
- Гэрээтүүдийн гүйцэтгэлийг хянахад мэргэжлийн сургалтын үүднээс дэмжлэг үзүүлэх
- Мэргэжлийн сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулах боломж бололцоог олж илрүүлэх
- Аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ажлын талбарт хийгдэж байгаа бүх ажил үүрэг аюулгүй ажиллагааны хууль, эрхзүйн дүрэм журмууд, ЭМААБО-ны стандартуудтай бүрэн нийцэж буй эсэхийг магадлах үүрэгтэй
- Сургалт болон үнэлгээний аргачлал, материал боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Сургалтын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах
- Шаардлагатай хэрэгцээ, стандартын дагуу сургалт зохион байгуулах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл ажлын практик арвин туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх.
- Багт шаардагдах мэдлэг, чадвар, туршлагын хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
- Ажилтнууддаа тодорхой зорилт дэвшүүлсэн ажил үүрэг даалгах, энэ нь багийн зорилтыг биелүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулдгийг ойлгуулан таниулах
- Аливаа асуудлыг задлан шинжилэх болон шийдвэрлэх чадвартай
- Удирдан, манлайлах, харилцааны өндөр ур чадвартай байх
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.