Мэргэжилтэн - Геотехникийн Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон нэгдсэн төлөвлөлтийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Мэргэжилтэн - Геотехникийн Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Геотехникийн Ахлах Мэргэжилтний удирдлагын доор геотехникийн мэдээллийг цуглуулах болон уурхайн олборлолтын үйл ажиллагааг дэмжих хүрээн уурхайн хананы тогтворжилтоддүн шинжилгээ хийх мөн тус нэгжийн чиг үүрэгт ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино. Энэ ажлын байрыг гүйцэтгэхэд геотехникийн дүн шинжилгээний үр дүнг тайланд тусгаж, холбогдох оролцогч талуудад мэдээллийг тодорхой хүргэх үр чадвартай байхыг шаардана.
Үүрэг даалгавар
- Уулын чулуулгийн судалгаа, тогтворжилтын үнэлгээ хийх мөн төрөл бүрийн налуугийн аюулыг буруулах шаардлагуудыг хүсэлт эсвэл зааврын дагуу боловсруулах
- Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх, үүнд: байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтний зааврын дагуу гүйцэтгэх
- Налуугийн болон Хаягдлын Овоолгын Удирдлагын Төлөвлөгөөг хянах болон шаардлагатай үед шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх
- Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс геотехникийн хяналтын системүүдийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээг хийх, мөн заасан хугацаанд оновчтой үнэн зөв мэдээллээр хангах
- Зөвлөхүүд болон гэрээтүүдийг удирдан ажиллахад туслалцаа үзүүлэх
- Геотехникийн эрсдэлийн үнэлгээг тодорхойлох ажилд гар би оролцож холбогдох бүх үйл ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн геотехникийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, стандартыг хангаж ажиллах зорилтуудын зохион байгуулалт болон хяналтад туслалцаа үзүүлэх
- Өөрчлөлтийн нөлөөлөл болон зарчмуудыг ойлгосноор тухайн өөрчлөлтийг удирдаж ажиллана.
- Шаардлагатай үед геотехникийн инженер болон техникчдэд геотехникийн холбогдолтой бүхий л зүйлүүдэд туслах.
- Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, түүнийгүр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах.
Тавигдах шаардлагууд
- Инженер геологи, уулын инженер, геологич эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Уул уурхайн салбарт 7-оос дээш жил ажилласан туршлагатай байх
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн байх
- Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх.
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.