Мэдээлэл технологийн үйл ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2023-08-30
Хаалтын огноо: 2023-09-13 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Мэдээлэл технологи (МТ) - Мэдээлэл технологийн үйл ажиллагаа хэлтэст Улаанбаатар оффис дээр 5 хоног ажиллах, 2 хоног амрах хуваарийн дагуу ажиллах нэг (1) МТ үйл ажиллагааны инженер ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн Мэдээлэл технологийн үйл ажиллагааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • МТ-ийн хэрэглэгчийн үйчилгээний багийн өдөр тутмын ажилд оролцох
  • МТ-ийн хэрэглэгчийн үйлчилгээний багийн хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, тогтмол үзүүлэх байдлаар явуулахад өөрийн оролцоог хангаж ажиллах
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар сайн ойлголт, мэдлэгтэй байж, үйлчилгээний доголдлын улмаас бизнест учрах сөрөг нөлөөг аль болох бага байлгах
  • Үйлчилгээний стандартыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд бусдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах орчин үеийн технологи, хэрэгсэлийн талаарх мэдлэг, чадвараа байнга дээшлүүлдэг байх
  • Хэрэглэгчдэд шаардлагатай үед нь салбарын нарийн мэргэжилтний хувиар зөвөлгөө, туслалцаа үзүүлэх
  • Ажиглалт болон сурсан зүйл дээрээ үндэслэн дотоод ажлын үйл явц болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэх санал санаачлага гаргаж, хэрэгжүүлэх
  • PSP (Premium Support Program)-ийн хэрэглэгчийн дуудлагад оролцоно.
  • Үүрэг болгосон эсвэл хэрэглэгчийн утсаар шууд холбогдон гаргасан техникийн тусламж, хүсэлт, мэдээлэл авах хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу, боломжит нөөцөөс хамаараад биечлэн, утсаар, эсвэл зайнаас гэх зэрэг аль тохирох арга замаар шийдвэрлэхэд оролцоно. Хэрэглэгчээс тухай бүр санал сэтгэгдлийг нь авч, үзүүлсэн үйлчилгээний талаар тааруу хариулт өгсөн тохиолдолд хэрэглэгчтэй эргэж холбогдон мэдээлэл өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  • Outlook, компьютер, хэвлэх машин, YSoftтерминал, эцсийн хэрэглэгчийн техник хангамжийн тохиргоо зэрэг хэрэглэгчийн нэвтрэх эрхтэй холбоотой туслалцаа үзүүлэх, суурилуулах, засварлахболон тохиргоо хийх
  • Ажлаа хийх явцад бусад багаас эсвэл гадаад нийлүүлэгчээс манай багт тусламж хэрэгтэй болсон тухай бүрт нь ахлах ажилтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
  • МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн хариуцдаг эд хөрөнгийн бүртгэлийг хариуцах ба тэдгээрийг хэрэглэгчид өгөх, шилжүүлэх, буцаан авах хөдөлгөөний бүртгэлийг MESD хөрөнгийн бүртгэлд тухай бүрт бүртгэх
  • Байнга хэрэглэдэг сэлбэг, нэмэлт хэрэгслүүд болон яаралтай үед ашиглах сэлбэг зэрэг МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн нөөцийг тогтсон журмын дагуу шалгаж, байнга бэлэн байлгах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний багийн хариуцдаг хэсэгтэй холбоотой систем техникийн өөрчлөлтийг тогтсон журмын дагуу хэрэгжүүлж, MESD дээр хөтлөх
  • Олон хэрэглэгчийг хамарсан үйлчилгээний доголдол/гэмтэл гарсан тухай бүрт нь MESD дээр Problem үүсгэн хөтөлж зохих журмын дагуу гэмтэл/доголдлын үндсэн шалтгааныг тодруулж, засахад шаардлагатай арга хэмжээг тодорхойлж засаж залруулах
  • Хэрэглэгчээс шууд ирсэн бүх хүсэлтийг нөхөн бүртгэж, хүсэлттэй холбоотойгоор хийгдсэн өөрчлөлт, хүсэлтийг хаасан шийдлийн талаар хэрэглэгчид мэдээлэх
  • МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн жилийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажил болон хамрагдсан бусад төсөлд багаасаа оролцох
  • PCL, QRG library болон бусад мэдлэг хуваалцах нөөцүүдийг байнга шинэчлэх
  • Давтамжтайгаар хийгдэх шаардлагатай шалгалт үзлэгийг тогтсон хугацаанд хийх
  • Техник хангамжтай холбоотой засварын ажлыг гүйцэтгэхдээ болон шаарлагатай үед IS&T болон бусад гадны үйлчилгээ үзүүлэх компанитай хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломтой байх.
  • 5 доошгүй жил тус чиглэлээр ажилласан туршлагатай байх, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
  • Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай.
  • Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.