Мэдээлэл технологийн инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн - Технологийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Мэдээлэл технологийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Уг албан тушаалтан нь Гүний уурхайн хөдөлгөөнт технологийн ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, засвар үйлчилгээний стратеги, тактикийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, сайжруулах зорилгоор төслийн болон засвар үйлчилгээний ажил гүйцэтгэлд багийн нөөцийг хянан удирдаж, мөн тоног төхөөрөмжийн анхлан үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, болон бусад багууд хоорондын харилцан хамтын ажиллагааг ханган ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ,болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
- Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
- Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
- Засвар үйлчилгээний үйл явц, зорилго, зорилтуудыг ойлгож, удирдан зохицуулах, мөн Гүний уурхайн технологийн багийн стратеги хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, төлөвлөлтөд оролцож ажиллах.
- Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
- Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
- Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээнийн дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
- Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
- Багийн гишүүд PMO-с тодорхойлсон стандарт процесс, дүрэм журмыг биелүүлж буй эсэхэд хяналт тавьж ажлын явцыг мэдээлж байх, PMO хяналт, үнэлгээнд оролцох.
Тавигдах шаардлага
- Мэдээлэл технологийн инженерийн эсвэл ижил төстэй салбарт бакалаврын зэрэгтэй байх
- Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг ханган ажилласан туршлагатай байх
- Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх
- Инженер технологи, програм хангамжийн төсөл хэрэгжүүлэн ажилласан туршлагатай байх
- Шаардлагатай технологи, бүтээгдэхүүн, системүүд дээр салбарын эсвэл нийлүүлэгчийн сертификаттай байх
- Хүлээн зөвшөөрөгдсөн уурхайн технологитой холбоотой сургалтын хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн байх
- Инженерийн, Засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-оос дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
- Уул уурхайн төрөл бүрийн технологиуд болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай байх
- Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай байх
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай байх
- Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.