Мэдээлэл технологийн администратор

Нээлтийн огноо: 2022-04-01
Хаалтын огноо: 2022-04-15 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи - Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Мэдээлэл технологийн администратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ерөнхий захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • МТ-ын бүх бодлого, стандарт, дүрэм журмыг ойлгож, хэрэгжүүлэх.
  • МТ-ийн үйлчилгээний гэрээ, програм хангамж, лицензийн ашиглалт, худалдан авалт, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зохицуулж, анхаарал хяналт тавих, гэрээт компаниудын гүйцэтгэлд хяналт тавих.
  • Компанийн МТ-ийнхөрөнгийн бүртгэл хөтлөх.
  • Шинэ хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, бараа материалын худалдан авалт, хуваарилалт, шилжилтийг бүртгэх.
  • МТ-ийн үйл ажиллагааны баг, МТ-ийн үйл ажиллагааны технологийн багт техникийн болон захиргааны тусламж үзүүлэх.
  • МТ-ийн бүртгэл, баримт бичгийг шинэчлэх, холбогдох талуудад тогтмол мэдээлэх.
  • Гол холбогдох талуудад цагт нь, үнэн зөв тайлан тогтмол гаргаж өгөх.
  • Холбогдох талуудад шаардлагатай мэдээллийгтанилцуулах, нууцлалыг хадгалах.
  • Шаардлагатай үед МТ-ийн гэрээт компаниудад тусламж дэмжлэг үзүүлэх.
  • МТ-ийн гэрээт компаниудтай холбоотой нэгдсэн баримт бичгийн архив/мэдээллийн сан хөтлөх. Гэрээт байгууллагатай холбоотой асуудлаар МТ-ийн хэлтсийн удирдлагуудад шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.
  • МТ-ийн гэрээ байгуулах, үйлчилгээний төлбөр төлөлтөд нэгдсэн хяналт тавьж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих.
  • МТ програм хангамж/тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгаж, хариуцагч болон Хангамжийн хэлтэстэй хамтран гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл шинээр авах, шинэчлэх ажлыг зохион байгуулах.
  • МТ-ийн гэрээт үйлчилгээ, програм хангамж/тусгай зөвшөөрөл, МТ-ийн худалдан авалтын бодит зарцуулалтын мэдээллийг МТ-ийн хэлтсийн удирдлагын багт тогтмол танилцуулж, төсвийн төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, захиргаа эсвэл Оффис удирдлагын чиглэлээр бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж чаддаг ба өдөр тутамдаа Microsoft Word, Excel & PowerPoint зэрэг дээр захидал, хөтөлбөр боловсруулах, бүртгэлийн жагсаалт хөтлөх, хурал цуглааны хөтөлбөр, танилцуулга материалыг бэлдэх ажлуудыг үр дүнтэйгээр хийж чаддаг байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.