Мужааны ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Мужааны ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Уурхайн барилга байгууламж, аж ахуйн мужаан засварын багийг ахалж, хүн, материалын нөөцийг үр дүнтэй ашиглах ба өөрийн шууд харьяалалд байгаа багийн гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөх замаар үйлдвэрлэлийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг хангуулахад гол үүрэгтэй оролцоно.
Үүрэг даалгавар
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгал орчны сөрөг нөлөөллийг хянах хяналтын арга хэмжээнүүдийг манлайлан хэрэгжүүлэх, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх
- Мужаан, барилгын засварын ажилчдыг засвар үйлчилгээний ажилд удирдаж, хяналт тавина
- Гэнэтийн эврэл, дуудлагыг засварлах ажлыг хуваарилан зохион байгуулах
- Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлох, бэлтгэл ажлыг төлөвлөх
- Ажил хийх явцад тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх (төлөвлөсөн засвар үйлчилгээ, засвар үйлчилгээний зогсолт гэх мэт)
- Багийн гишүүдийн ажлын арга барил нь аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хийгдэж байгаа эсэх дээр талбайн хяналт тавих
- Багийн гишүүдэд бүтээмж, чанар, зардал, үйлчилгээний стандартын дагуу ажлын ээлжийн хуваарь гарган өгч, хэрэгжүүлэх
- Ажил үүрэгтэй холбоотой бусад баг хамт олонтой хамтран ажиллах
- Ээлжийн гүйцэтгэлийн тайлан, багийн гишүүдийн цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлан бэлтгэх
- Аюулгүй ажиллагааны стандарт, журмын хэрэгжилтийг хангах
- Багийн гишүүдэд ажлын арга барил, дүрэм журам, аюулгүй ажиллагааны дүрэм, барилга байгууламжын стандартуудыг болон тэдгээр дүрэм журмуудын өөрчлөлтийг таниулан сургаж, мэдээллээр хангах
- САП Систем ашиглан 7 хоног, 2 долоо хоног, 4 долоо хоногийн төлөвлөлтийг хийж, ажлын хүсэлтүүдийг ажлын захиалга болгож, гүцэтгэсний дараа шаардлагатай бүх мэдээллийг оруулан ажлуудаа цаг тухай бүрт нь хаах
- Ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг хянаж, ажлын гүйцэтгэлийн чанар, бүтээмжийг хянахын зэрэгцээ гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, чанарыг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
- Шаардлагатай үед ээлжийн гүйцэтгэлийн тайлан, багийн гишүүдийн цагийн бүртгэл, ослын тайлан, сарын тайлан болон бусад шаардлагатай тайлан бэлтгэх
Тавигдах шаардлага
- Барилгын инженер болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Тус мэргэжлийн чиглэлээр 5-с дээш жилийн ажлын туршлага хуримтлуулсан байх
- Баг хамт олон манлайлах, засвар үйлчилгээний баг хамт олон удирдан ажиллаж байсан туршлагатай байх
- Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
- Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай
- Ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
- MS оффисийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд ашигладаг байх
- Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэх ур чадвартай байх
- Англи хэлний харилцааны болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.