МТ Үйл ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Мэдээлэл технологи - Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав ( 5) МТ Үйл ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд тогтмол үзүүлэх замаар МТ-ийн хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийн нэр хүндийг хадгалахад хувь нэмэр оруулна.
  • Үйл ажиллагааны хэсгийн ажиллах зарчмын талаар сайн ойлголт мэдлэгтэй байж, үйлчилгээний доголдлын улмаас бизнест учрах сөрөг нөлөөг аль болох багасгах.
  • Үйлчилгээний стандартыг хангах үүднээс уурхайд ажиллаж буй бусад шинэ залуу ажилтнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Шаардлагатай бол хэрэглэгчдэд зөвөлгөө өгөхөд нь салбарын нарийн мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх.
  • Уурхайн дэмжих үйлчилгээний багийн техникийн ажилтанд дэмжлэг үзүүлэх.
  • PSP дэмжих үйлчилгээг хариуцна.
  • Гэмтэл доголдлын суурь шалтгааныг тодруулж, түүний нөлөөллийг бууруулах арга хэмжээг тодорхойлно.
  • Үүрэг болгосон эсвэл хэрэглэгчийн утсаар шууд холбогдон гаргасан техникийн тусламж, хүсэлт, мэдээлэл авах хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу, боломжит нөөцөөс хамаараад биечлэн, утсаар, эсвэл зайнаас гэх зэрэг аль тохирох арга замаар шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах. Хэрэглэгчээс тухай бүр санал сэтгэгдлийг нь авч, үзүүлсэн үйлчилгээний талаар тааруу хариулт өгсөн тохиолдолд хэрэглэгчтэй эргэж холбогдон мэдээлэл өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  • Outlook, компьютер, хэвлэх машин, YSoft терминал, эцсийн хэрэглэгчийн техник хангамжийн тохиргоо зэрэг хэрэглэгчийн нэвтрэх эрхтэй холбоотой дэмжлэг үзүүлэх, суурилуулах, засвар, тохиргоо хийх
  • Эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний багийн хариуцах зүйлсийг шилжүүлэх бүртээ MESD хөрөнгийн бүртгэлд бүртгэх
  • Хэрэглээний зүйлс, чухал сэлбэг зэргийг оролцуулан Эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний багийн нөөцийг хүчин төгөлдөр үйлчилж буй процессын дагуу бэлэн байлгах
  • Хэрэглэгчийн үйлчилгээний хэсэгт ирсэн бүх хүсэлтийг бүртгэж, хүсэлттэй холбоотойгоор хийгдсэн өөрчлөлт, хүсэлтийг хаасан шийдлийн талаар хэрэглэгчид мэдээлэх
  • МТ-ийн Эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажил үүрэг, төсөлд оролцох
  • PCL, QRG library болон бусад мэдлэг хуваалцах нөөцүүдийг байнга шинэчлэх
  • МТ-ийн Эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийн хөрөнгийн бүртгэл хөтлөх үүднээс MESD хөрөнгийн бүртгэл дээр МТ-ийн Эцсийн хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийн хөрөнгийн шилжилт/хуваарилалт/буцаан авалтын төлвийг бүртгэх
  • Техник хангамжтай холбоотой засварын ажлыг гүйцэтгэх компанитай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.