Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох Оюу толгой компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа

Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт болох “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам доллар давлаа. Энэхүү мөнгөн хөрөнгийн 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байна. Бид бүгдийн энэхүү хамтын амжилт нь Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чин эрмэлзлийг нотолж буй үзүүлэлт юм.


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.