Механик

Нээлтийн огноо: 2022-09-21
Хаалтын огноо: 2022-10-03 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механик ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны стандарт болон журмын хүрээнд өөрт оногдсон үүрэг даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэхийн сацуу аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх өөрийн зүгээс хувь нэмрээ тогтмол оруулж байх
  • Өөрийн болон хамт ажиллаж буй багийнхаа бүх гишүүдийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хийж буй ажлын аюул эрсдэлүүд тодорхойлох, хяналтын арга хэмжээ авагдсан эсэхийг нягталж байх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн хэсгийн долоо хоног, өдөр тутмын төлөвлөгдсөн болон гэнэтийн яаралтай дуудлагын засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн стандарт ажлын журамд нэмэлт өөрчлөлт болон шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хэрэгслүүд, ажлыг хэрхэн гүйцэтгэх зэргийг урьдчилан харах, гүйцэтгэх, дарааллыг тодорхойлж нөөц, бололцоог үр дүнтэй зарцуулж ажлыг цаг тухайд нь гүйцэтгэх.
  • Ажилласан цаг, ажлыг хийж дуусгасан тухай тэмдэглэлийг төлөвлөгч эсвэл супервайзорт хэлж бүртгүүлэх, ажлын гүйцэтгэлийн картуудыг бөглөж хөтлөж байх
  • Механикийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тест гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Сэлбэг хэрэгслийн ашиглагдах хугацаа тэдгээрт хийх үйлчилгээний мөчлөгийг тодорхойлж, энэ тухай бусаддаа таниулдаг байх, ашиглагдах хугацааг мэдэх боломжгүй тохиолдолд гэмтлийг олж тогтоох.
  • Уурхайн талбар болон уурхайн гадна Оюу толгой болон гэрээт компанийн бүх төрлийн тоног төхөөрөмж дээр төлөвлөгөөт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх;
  • Цахилгаан болон электроникийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тест гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэх
  • Шаардлагатай үед кузов, сэв засвар, будалт хийх, кузов нөхөн сэргээх ажил гүйцэтгэх
  • Бензин болон дизель хөдөлгүүрт тоног төхөөрөмж дээр үзлэг шалгалт хийн тухайн тоног төхөөрөмжийн доголдол юу болох, засвар шаардагдах эсэхийг тодорхойлох
  • Шаардлагатай үед үндсэн ажлын байрнаас бусад хэлтэс нэгжийн ажилд дэмжлэг үзүүлэх, засварын ажлыг хийж гүйцэтгэх
  • Ахлах ажилтны өгсөн чиглэл, зааварчилгааг дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Техникийн засвар үйлчилгээ, Механик инженер болон Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны групын III зэргийн үнэмлэх авсан байх
  • Цахилгаан систем, цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай
  • Цахилгаан хангамжийн системийг удирдах чадвартай байх
  • Хариуцлагатай, сахилга баттай, анхааралтай, дүн шинжилгээ хийх, алдаа засах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх
  • Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, бусдад санаа тавьдаг байх
  • Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх /схем, зураг гэх мэт/
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.