Механик Засварчин

Нээлтийн огноо: 2023-01-12
Хаалтын огноо: 2023-01-26 17:30
Хэлтэс: Механик засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Механик засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механик Засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу толгой төслийн уурхайн барилга байгууламж, аж ахуйн засварын багийн гишүүн бөгөөд багийн ахлах болон ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах чухал үүрэгтэй оролцох юм.

Үүрэг даалгавар

  • ЭМААБО-ны стандарт болон журмын хүрээнд өөрт оногдсон үүрэг даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэхийн сацуу аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх өөрийн зүгээс хувь нэмрээ тогтмол оруулж байх
  • Ажил үүргээ гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөнө.
  • Чиг үүргийн хүрээн дэх биет хөрөнгөд засвар үйлчилгээ хийнэ.
  • Хөрөнгийн удирдлагын системийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтарч, үйлдвэрлэлийн хөрөнгийн зүй зохистой ашиглалтыг хангана.
  • Стандарт ажлын журмыг мөрдөж ажиллах ба ажлын явцад илэрсэн сайжруулах зүйлсийг цаг алдалгүй бичиж тэмдэглэн, зохих удирдах ажилтнуудад мэдэгдэж шинэчлүүлнэ.
  • Ахлах удирдлага болон ашиглалт, төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, засварын хуваарь, ажлын явц, шаардлагатай техникийн шинэчлэл болон материал, сэлбэг хэрэгслийн талаарх бодит мэдээллээр хангана.
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай “Ногоон зан үйл”-ийг эрхэмлэн хамтран ажиллагч нартай “Өдөр бүр хүндэтгэлтэй” хамтарч ажиллана.
  • Тоног төхөөрөмжийн өдөр тутмын төлөвлөгдсөн болон гэнэтийн яаралтай засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх
  • Насос, шугам хоолой, хаалт хавхлагууд дээр үзлэг шалгалт хийн тухайн тоног төхөөрөмжийн доголдол юу болох, засвар шаардагдах эсэхийг тодорхойлох
  • Ахлах ажилтны өгсөн чиглэл, зааварчилгааг дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Техникийн засвар үйлчилгээ, Механик инженер үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх
  • Уурхайн ус хангамжийн систем, дулааны станц болон бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын тоног төхөөрөмжийн засварын газарт холбогдох чиглэлээр 2-оос доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, бусадтай хүндэтгэлтэй, харилцааны өндөр ур чадвартай хамтран ажиллах чадвартай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх.
  • Эерэг өөриймсөг хандлагатай, хариуцлагатай, өөртөө болон бусдад санаа тавьдаг, эр зоригтой, сониуч байдлаар аливаа зүйлд ханддаг хандлагатай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.