Механикийн шинэ төгсөгч инженер

Нээлтийн огноо: 2024-01-30
Хаалтын огноо: 2024-02-13 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Уурхайн засварын хэлтэст 2023 онд төгссөн оюутнуудаас Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн шинэ төгсөгч инженер шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 2 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Баг хамт олон, ажлын арга барил, туршлага болонРио Тинтогийн хөтөлбөрүүдтэй танилцах, туршлага хуримтлуулахад зориулан төлөвлөгдсөн ажлын хүрээнд даалгагдсан олон төрлийн хуваарьт ажлуудыг гүйцэтгэнэ.
  • Өгөгдөл цуглуулж, тэдгээрт анхан шатны дүн шинжилгээ хийнэ.
  • Баримтжуулах, хянах, тест хийх ажлууд дээр төвлөрөн ажиллана.
  • Бэлэн, ойлгомжтой, шууд эх үүсвэрээс авсан материалуудыг ашиглан асуудлын шийдлийг гаргах.
  • Дата цуглуулж, анализ хийх болон загварчлалтай холбоотой ажлуудыг хийх, гүйцэтгэх төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах.
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн шалтгааныг олох, бууруулах.
  • Тулгамдсан асуудлыг стандарт аргачлал техникийг ашиглах шийдвэрлэх.
  • Одоогоор ашиглагдаж буй тоног төхөөрөмж, технологийн процесс дээр төвлөрч ажиллах.
  • Зохиогчид/дизайнерууд, техникч болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд оролцох.
  • Рио Тинто, түүний үйл ажиллагаа ба ёс журмын талаарх мэдлэгийг олж авах.
  • Аюулгүй ажиллагааны сайжруулалтуудыг санаачлан, дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Эвдрэл гэмтлийг бууруулах төслийг санаачилж, удирдах, оролцож ажиллах.
  • Инженерийн үйл ажиллагааны ойлголтоо өргөжүүлэх.
  • Рио Тинто/ОТ-ийн Инженерчлэлийн стандартыг мөрдөж ажиллах.
  • ОТ-н НЭУ-ын аюулгүй ажиллагааны санаачилгад оролцох.
  • Гол ажлууд, үйл явдлуудын тэмдэглэл хөтлөх.
  • АСЖ-ын бичиг баримтуудыг боловсруулахад туслах.
  • Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Ажлын Менежментийн талаар сайтар ойлголттой болох.
  • Засвар үйлчилгээний хэрэгжилтэд оролцож, уг ажил хэрхэн илүү аюулгүй, үр ашигтай, мөн үр дүнтэй хийгдэж болохыг тодорхойлох.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх.
  • Механик инженер эсвэл түүнтэй адилтгах чиглэлээр Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2023 онд бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Багшийн тодорхойлолт /2/

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.