Механикийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай – Олборлолт тээвэрлэлт түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механикийн ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагыг хангуулахын тулд гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих Захиалагчийн барилгын багийн гол гишүүн байна.

Үүрэг даалгавар

  • Хариуцан авсан Гүний уурхайн хийцийн, механикийн болон шугам хоолойн цар хүрээний барилгын ажлын багцын гүйцэтгэлийг хариуцна
  • Ажил гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч(ид)-ийн гүйцэтгэл дэх хуваарь, зардал, чанарын шаардлагыг хангаж буйд хяналт тавих
  • Гүний уурхайн орчинд манлайллыг үзүүлж, хадгална
  • Барилгын ажлыг аюулгүй, Рио Тинто-н стандарт, дүрэм журманд нийцүүлэн гүйцэтгэх тал дээр ажил гүйцэтгэж байгаа гүйцэтгэгчидтэй хамтран ажиллах
  • Талбайн болон инженерийн баримт бичгийн бүрдэлд хууль эрх зүйн шаардлагууд болон Рио Тинто төслийн инженерчлэлийн удирдамж, стандартын нийцэлд хяналт шалгалт хийх
  • Инженерчлэлийн асуудлууд дээр өмнө авсан сургамжид тулгуурлан, хуваалцах замаар мэргэжлийн тусламж, чиглэл өгөх
  • Барилга байгууламжуудын гүйцэтгэл ба/эсвэлүйл ажиллагааг сайжруулах боломжуудыг тодорхойлохын тулд зураг төслийн болон баригдах боломжийн хяналтуудад оролцох
  • Бараа материал, барилгын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний худалдан авалтын ажиллагаанд хяналт тавьж, түргэвчлүүлэх
  • Гүйцэтгэгчийн явцын тайланг ноцтой асуудлууд болон гүйцэтгэлийг зардал, хуваарийн суурь шугамтай харьцуулалт хийх замаар хянах
  • Барилгын менежерт долоо хоног, сар тутмын тайлангуудыг гаргаж өгөх
  • Гол оролцогч талуудтай харилцаатай байж хамтын ажиллагаа, оролцоо, сайжруулалтын соёлыг нэвтрүүлэх
  • Уурхайн багтай хамтран харилцааны асуудлыг шийдвэрлэх, барилгын үе шатнаас үйл ажиллагаанд шилжих шилжилтэд шаардлагатай үйл ажиллагааны бэлэн байдалд туслах, мөн
  • Шууд удирдлага доорх ажилчдаа сургаж, зааварлах.

Тавигдах шаардлага

  • Академик эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Механик инженерийн эсвэл мэргэжлийн ажилтны туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.